| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00059/И |
| Дугаар | 193/ШШ2026/00055 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 193/ШШ2026/00055
| 2026 оны 01 сарын 07 өдөр | Дугаар *******3/ШШ2026/00055 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******, *******, *******,******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,од оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 33,504,743.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-иас ... Зээлдэгч Р. нь *******тай 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №1222/000800/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 45,800,000 төгрөгийг сарын 1,20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 30,813,109.65 төгрөг, хүү 2,589,235.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,898.30 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд нийт 33,504,743.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Р. нь *******наас нэхэмжилсэн 33,504,743.52 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг 6 хувааж, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5,584,123 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5,584,123 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,584,123 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,584,123 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,584,123 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,584,128.52 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Р.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,504,743.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р. нь 33,504,743.52 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Р.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,504,743.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 5,584,123 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,584,128.52 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,474 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 162,737 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 162,737 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА