| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2410025910983 |
| Дугаар | 2025/ДШМ/714 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/714
2025 06 05 2025/ДШМ/714
Г.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
хохирогч Э.Х,
шүүгдэгч, хохирогч Г.Т, хохирогч Э.Х нарын өмгөөлөгч С.Чинзориг,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Г.Т-, хохирогч Э.Х- нарын өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П ф а/P F A/, П ф а/P F A/, Г.Т- нарт холбогдох 2410025910983 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д овгийн Г-ын Т, **** оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, биохимич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ******* дүүргийн ** дүгээр хороо, ******* хотхоны ****-** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ******/.
2. Б Улсын иргэн, П ф а/P F A/, Б Улсад **** оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “****** *****” хөлбөмбөгийн багт зөвлөх ажилтай, ам бүл 1, ******* дүүргийн 19 дүгээр хороо, “****** *****” хотхоны **/* байрны **** тоотод түр оршин суух хаягтай, паспортын дугаар: /*******/.
3. Б Улсын иргэн, П ф а/P F A/, Б Улсад **** оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “****** *****” хөлбөмбөгийн багийн тоглогч, ам бүл 1, ******* дүүргийн ** дүгээр хороо, “****** *****” хотхоны **/* байрны **** тоотод түр оршин суух хаягтай, паспортын дугаар: /********/.
Шүүгдэгч П ф а/P F A/ нь 2024 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ******* дүүргийн 20 дугаар хороо, ****** **** төвийн хоолны гудамжинд хохирогч Э.Х-ийн биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны өмнөд хажуу хананд үргэлжилсэн хөндлөн зөрөөгүй шугам хугарал, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн нүдний дотор өнцөгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,
Шүүгдэгч П ф а/P F A/ нь 2024 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ******* дүүргийн 20 дугаар хороо, ****** ****төвийн хоолны гудамжинд хохирогч Г.Т-гийн биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал зулайн хуйх баруун зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Т- нь 2024 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ******* дүүргийн 20 дугаар хороо, ****** ****төвийн хоолны гудамжинд хохирогч П ф а/P F A/-н биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хацар, зүүн бугалгад цус хуралт, эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
******* дүүргийн прокурорын газраас: Г.Т, П Ф А/P F A/ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, П Ф A /P F A/-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: … 1. Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч П ф а/P F A/-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П ф а/P F A/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч П ф а/P F A/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П ф а/P F A/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч П ф а/P F A/, П ф а/P F A/ нарт шийтгэсэн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П ф а/P F A/ нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ сар, шүүгдэгч П ф а/P F A/ нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П ф а/P F A/-aac 15,173,400 /арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Э.Х-т, шүүгдэгч П ф а/P F A/-aac 8,653,400 /найман сая зургаан зуун тавин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Г.Т-д тус тус олгож, хохирогч Э.Х-, Г.Т- нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч П ф а/P F A/-aac эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 3,562,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн 2410025910983 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Г.Т-гээс гаргаж өгсөн Brain СТ гэсэн бичиглэл бүхий компакт диск нэг ширхгийг хохирогч Г,Т-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П ф а/P F A/, П ф а/P F A/, цагаатгагдсан этгээд Г.Т- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, хохирогч Г.Т-, хохирогч Э.Х- нарын өмгөөлөгч С.Чинзориг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Анхан шатны шүүх дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй зөв гарсан байна гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй бөгөөд энэ талаар маргаан байхгүй. Харин анхан шатны шүүхийн дээрх тогтоолын “ТOДOРХOЙЛOХ нь: хэсгийн Гуравт. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт”-ийн 3 дахь заалтад иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг тайлбарлахдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч Э.Х- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал буюу цаашид БНСУ-ын “Асан” эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэхэд шаардагдах 53,000,000 вон буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 127,848,672 төгрөг нэхэмжилснийг шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, хэлэлцэхгүй орхисон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Улсын Дээд Шүүхийн тайлбарлаж шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүдээс өөрөөр тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Учир нь манай үйлчлүүлэгч хохирогч Э.Х- нь шүүхэд БНСУ-руу зайлшгүй эмчилгээнд явах болсон талаараа энэ тухай онгоцны тийз, ирж буцах зардал, очоод эмчилгээ хийлгэх, хагалгаа хийлгэх талаарх албан ёсны орчуулгын товчоогоор баталгаажсан бичгийн нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Х-ийн хувьд гэмт хэргийн улмаас өөрийнх нь эрүүл мэнд, гоо сайханд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжилж байгаа үндсэн баримт мөн юм. Энэхүү баримтыг анхан шатны шүүхээс ямар нэгэн байдлаар хууль бус, хуурамч гэж дүгнээгүй бөгөөд мөн няцаагаагүй юм. Тиймээс Э.Х- нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” байна. Тиймээс гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Манай үйлчлүүлэгчийн хувьд нүүр царайны гоо сайханд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулснаас үүдэлтэйгээр нүүрийг засаршгүй эвдсэн шархны сорвийг арилгуулахаар нарийн төвөгтэй мэс засалд орохоос өөр аргагүй байдалд орсон байна. Тиймээс залуу хүний хувьд өөрийн эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч энэхүү нүүрний шарх сорвийг арилгуулахаар БНСУ руу явахаар төлөвлөж, Солонгос улсын эрүүл мэндийн “АСАН” төвд шинжилгээ өгөх, мэс засалд зайлшгүй орох шаардлагатай байна. Гэтэл энэхүү зардлыг хариуцан арилгах үүрэгтэй Б Улсын иргэн, шүүгдэгч П Ф A-т энэхүү асуудлыг үүрэг болгон түүнд энэхүү үүрэг хариуцлагыг үүрүүлэх нь зүйд нийцэх юм. Тиймээс ч гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг нэн тэргүүнд барагдуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь хуулийн нэн тэргүүний зорилт юм. Монгол Улсын Дээд шүүх энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн практикт хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс гаргасан эрүүл мэндээ нөхөн сэргээх зорилгоор бүрдүүлсэн замын зардал, эмчилгээ, оношилгооны зардал, мэс заслын зардал зэрэгт шаардлагатай мөнгөн дүнг илэрхийлсэн эмнэлгийн баримтыг нотлох баримтаар үнэлж хохирогчийн эрх зүйн байдлыг хамгаалан шийдвэрлэж байгаа нь зөв зүйтэй бөгөөд үүнээс ч өөр аргагүй юм. Гэтэл анхан шатны шүүх энэхүү баримтыг санхүүгийн анхан шатны баримт гэж үзэхгүй байгаа нь учир дутагдалтай юм. Учир нь гадаад улсын эмнэлэг өөрсдийн эмчилгээний зардлын талаар албан ёсоор баримтаар ирүүлсэн, албан ёсны орчуулгын товчоогоор орчуулан нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт хавсаргасан байгаа нь дээрх гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэхэд баримтлах гол нотолгоо юм. Иймд, бидний гаргаж буй энэхүү гомдлыг хүлээн авч давж заалдах журмаар хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү.”... Гэмтэл авсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж нөхцөл байдлыг нь миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэх саналтай байна. Учир нь гэмт хэрэг олон нийтийн газар байсан. Тодруулбал, хүн олон цугласан газар буюу олон нийтийн газарт, үйлчилгээний байгууллагын үүдний хэсэгт үйл явдал болсон.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б улсын иргэн П ф а/P F A/, П ф а/ P F A/ нар үйлдэл байсан. Тухайн хүмүүс олон нийтийн амгалан, тайван байдлыг алдагдуулсан. Өөрөөр хэлбэл тэнд байсан эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан. Халдахдаа зэвсгийн чанартайгаар шилэн стаканыг ашигласан. Түүгээрээ хохирогч Э.Х-ийн нүүрэн тус газар цохиж, гэмтэл учруулсан. Улмаар миний үйлчлүүлэгч Г.Т- рүү цохиж гэж дайрсан. Гэхдээ шидсэн боловч оноогүй гэдэг. Камерын бичлэгт бүрэн авагдсан...Мөн гэмт хэргийн зүйлчилсэн, шүүгдэгч нарын үйлдсэн үйлдэл, үйлдлийн арга шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгтэй тохирч байна гэж үзэж байна гэв.
Хохирогч Э.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…“Асан” эмнэлгээс ирүүлсэн зардлуудыг бүгдийг нь нарийвчилж баримтууд гаргасан. Тус гаргасан зардалд нэг ч илүү дутуу зүйл ороогүй бөгөөд бодитой зардлуудаа гаргасан. Тус зардалд 2 удаа мэс засал, 10 удаагийн лазер эмчилгээний зардлууд багтсан. Миний хувьд зөвхөн лазер эмчилгээ хийлгэхийн тулд сар бүр Солонгос улс руу явах шаардлагагүй гэж үзэж 3 удаагийн лазер эмчилгээг хийлгэж, бусдыг эндээ хийлгэнэ гэж бодож байна. Тухайн хэргээс хойш миний гоо сайхан, эрүүл мэнд, сэтгэц энгийн биш байгаа. Гэмтэл авснаас болж, нэг талын хамар байнга битүү, нойрны чанар, эрүүл мэндийн байдал хэцүү байгаа” гэв.
Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон хохирлын асуудлын талаар гомдол гаргасан байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн маргаанаас улбаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна. Эмчилгээний төлбөрийн хувьд хохирогчоос “Асан” эмнэлэгт үзүүлнэ. 53,000,000 вонийн үнэтэй буюу 127,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ нь ирээдүйд эмчлүүлэх төлбөр, үнийн санал ирсэн баримтуудаа танилцуулж байсан. Түүнийг шүүхээс төлбөрийг дараа нь жич нэхэмжлэх эрхтэй гэдэг тайлбарыг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зөрчиж, эрх ашгийг хөндөөгүй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүйд тооцогдох дараах үндэслэлтэй байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхээс зарим шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжид бүрэн үндэслээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байх тул зөвтгөх боломжгүй.
Тухайлбал, яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-32-42, 135-151/, хэргийн бусад баримтуудыг харьцуулан шалгахад:
Шүүгдэгч П ф ань Э.Х-ийн биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Г.Т- нь тийнхүү зодуулсан найз Э.Х-ийг өмөөрч, улмаар маргалдсаны улмаас П ф а/P F A/-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч П ф а/P F A/ нь зодуулж буй ах П Ф А өмөөрч Г.Т-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Тухайн тохиолдолд шүүгдэгч Г.Т-, П ф анарын хэн алиных нь гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг” хийгдсэн эсэхийг зөвхөн хуулийн нэр томъёоны тодорхойлолтын хүрээнд хийсвэрлэн шийдвэрлэхгүй бөгөөд гагцхүү тухайн эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг ялган зааглаж улмаар нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгаа, эсхүл гэмт хэргийн шинжтэй нотлогдсон боловч харин “тулгарсан довтолгооны эсрэг гэмт үйлдэл хийгдсэн” эсэх зэргийг эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, үйл баримтад тулгуурлан дүгнэсэн байх зайлшгүй шаардлагатай.
Гэтэл анхан шатны шүүх нь өөр хоорондоо эсрэг тэсрэг, зөрүүтэй эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль хэсгийг баталсан эсхүл үгүйсгэн няцаасан үндэслэл, баримт сэлт, мэдээллийг нарийвчлан шалгаж, үнэлээгүй, улмаар болсон үйл явдлыг бодитойгоор сэргээн дүрслэж дүгнээгүй буюу үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүнийг үгүйсгэх нөхцөл байдлын талаар тус тус эргэлзээгүй бөгөөд хангалттай байдлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул шүүгдэгч Г.Т-гийн үйлдсэн гэмт хэргийг аргагүй хамгаалалт гэснийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, яллах ба цагаатгах, түүнчлэн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдлыг эргэлзээгүй бөгөөд хангалттай батлах эсхүл үгүйсгэх эсэх нь тодорхойгүй зарим нотлох баримтын эх сурвалжийг зөвхөн нэршлээр нь тоочин бичсэн байх нь “төсөөлсөн шинж”-ийг илэрхийлэх бөгөөд энэ байдал нь зарим шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой нөлөөлөхөөр байгааг тэмдэглэж байна.
2. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг нягтлан шалгаагүй, анхаарч үзэлгүй орхигдуулсан байгааг зөвтгөх боломжгүй.
Тухайлбал, шинжээчийн дүгнэлтэд /1хх-80-81/ “...Э.Х-ийн биед зүүн хоншоор ясны өмнөд, хажуу хананд үргэлжилсэн, хөндлөн, зөрөөгүй шугам хугарал, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн нүдний дотор өнцөгт цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, зүсэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг...” гэсэн байх боловч дээрх шарх, гэмтлүүд нийтдээ хүндэвтэр зэрэгт хамаарах эсэх эсхүл тус тусдаа гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх, мөн зүүн хацар дахь 7 см урт хөндлөн байрлалтай Y хэлбэрийн цэгцлэлт, зангилаат оёдол бүхий шарх нь нүүрний дүр төрхөд хэрхэн нөлөөлөх, сэргээх мэс засал зайлшгүй хийгдэх эсэх зэрэг тусгай мэдлэгт хамаарах асуудлыг тодорхойгүй орхигдуулсан байх тул тусгай мэдлэггүй атлаа таамаглах байдлаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн байна.
Мөн бусад хохирогч нарын эрүүл мэндэд учирсан олон тооны шарх, гэмтлүүдийн хувьд нийтдээ хөнгөн зэрэгт хамаарах эсэх, тухайн гэмтлүүдээс аль нь нэг удаагийн хүчний үйлчлэлээр эсхүл тус тусдаа ялгаатай хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг ялган зааглах нь холбогдох зарим шүүгдэгч нарын гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохыг анхаарах нь зүйтэй.
3. Бусад асуудал: Хэргийн зарим баримтаас үзэхэд, шүүгдэгч П ф а/P F A/, П ф а/P F A/ нар нь “Сэлэнгэ пресс хөл бөмбөгийн клуб” холбоо гэх хуулийн этгээдийн тамирчид буюу ажиллагсад байх тул иргэний хариуцагчийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх эсэх, мөн гадаад улсын зарим иргэдээс Монгол Улсад үйлдсэн гэмт хэргийнх нь талаарх шүүхийн болон бусад шийдвэр заавал биелэгдэж, хэрэгжсэн байх үндэслэлтэй тул тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой байдлаар авах зэрэг асуудал тодорхойгүй орхигдсон нь анхаарч, нягтлах асуудал болно.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.
5. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу шийтгэх тогтоол нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-2.5 дахь заалт зэрэг тусгайлан заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэлэлцээгүй орхисон, мөн шүүгдэгч Г.Т-, П ф а/P F A/, П ф а/P F A/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Т-, П ф а/P F A/, П ф а/P F A/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР