2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2026/01677

 

 

 

 

 

 

 

     2026           02              06                                            192/ШШ2026/01677

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,722,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХК нь зээлдэгч *******тай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр MN960030003095016283 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 22,414,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Үндсэн зээлээс 6,969,395 төгрөг, хүүнээс 3,575,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 634 төгрөг төлсөн. Олон зээлийн өрийн үлдэгдэлтэй бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Цахим цалингийн зээлийн өрийн үлдэгдэл 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн төлбөрт 15,444,605 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,202,570 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 74,974 төгрөг нийт 17,722,148 төгрөгийн төлбөртэй байна. Иймд *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,722,148 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,722,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,722,148 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,722,148 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,722,148 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,722,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,722,148 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 123,280.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,561 төгрөгөөс 123,280.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “*******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       ***