| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00041/И |
| Дугаар | 193/ШШ2026/00127 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 193/ШШ2026/00127
2026 01 15 193/ШШ2026/00127
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, ы /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,764,426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,764,426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Талууд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч үндсэн зээл 1,080,000 төгрөг, хүүгийн төлбөр 617,996 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,831 төгрөг, шимтгэл 21,600 төгрөг нийт 1,764,426 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардан аваад хүлээн зөвшөөрсөн.
Уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 294,071 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 294,071 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 294,071 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 294,071 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 294,071 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 294,071 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,764,426 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 294,071 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,181 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 21,590.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 21,590.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА