| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0079/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 102
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт********ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818000860098 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1982 оны 10 сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн *******ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх нуур овгийн******** /*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, ******* тоот хашааны гадна Зил-4505 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зогссон үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ аваагүйн улмаас тээврийн хэрэгсэл өнхөрч иргэн *******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг ******* тоот хашааны гадна Зил-4505 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ аваагүйн улмаас тээврийн хэрэгсэл арагш өнхөрч ард нь байсан *******ыг хашаатай хавчиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:
Хохирогч *******ын “...*******ийн гэрт орж цай уучихаад машин дээрээ гараад хөгөө бүтээчихээд доошоо бууж уяагаа уяад машины ард зогсож байтал машин өнхөрч ирээд намайг хашаатай хамт хавчсан. Тэгээд би ухаан алдчихсан байсан, надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний эмчилгээний зардлыг төлж байгаа, ...одоо *******оос нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 15/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8/,
Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21/,
Зам тээврийн ослын талаарх “....жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан” гэх 2018 оны 2 сарын 19-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...*******ын биед баруун дал, хүзүүний 5-6-р нугаламын арын сэртэн, хацар, хамар, ясны битүү хугарал, тархи доргилт, баруун хацарын зөөлөн эдийн няцрал, шарх, зургалттай гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.“ гэх 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 194 дугаартай дүгнэлт, /хавтаст хэргийн 28/,
Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, өдөр тутмын ажлын наряд, аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгаа /хавтаст хэргийн 69-73/
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2018 оны 2 сарын 1-ний өдрийн 07 дугаартай “...Техникийн хувьд бүрэн, ямар нэг эд ангийн эвдрэлгүй байсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/,
Шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...гэм буруугийн тал дээр маргахгүй байна, эмчилгээ хийлгэсэн тухай бүр эмчилгээний зардлыг төлж байсан, баримтууд нь хэрэгт хавсаргагдсан байгаа” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
******* нь тээврийн хэрэгсэл бусдад хохирол учруулж болох нөхцөл байдлыг мэдэж байсан атлаа “тээврийн хэрэгслийг хөдлөх боломжгүй болголгүй арааг мулталж маниулдан асаах оролдлого хийсэн нь осол хэрэг гарах шалтгаан болжээ.
Иймд шүүгдэгч *******ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД