| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01290/И |
| Дугаар | 193/ШШ2026/00116 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 193/ШШ2026/00116
2026 01 13 193/ШШ2026/00116
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,, хаягт оршин суух, овогт гийн /РД:/,
Хариуцагч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, овогт ын /РД:/ нарт холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүрэгт 40,170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч М., хариуцагч Э.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч И.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс ... Э. надруу 2024 оны 09 дүгээр сарын 14,15-ны өдөр орчим залгаад буузан дээр хоёр хоног ажиллаад өгөөч гэж ярьсан. Хоёр өдрийн дараа нөхөр нь болох И. надтай хамтарч ажиллах санал тавьсан. 9 дүгээр сарын 18-ны өдөр хамтарч ажиллахаар хоорондоо зөвшилцсөн. ын хамтарч ажиллах санал нь намайг 25,000,000 төгрөг бэлэн гаргаад, ын зүгээс буузны цехэд байгаа тоног төхөөрөмжөө буюу хөргөгч гүн 8,000,000 төгрөг, хөргөгч гүн 8,000,000 төгрөг, банш гурил элдэгч 2,500,000 төгрөг, бууз гурил эсгэгч 2,500,000 төгрөг, бөөрөнхий махны хөргөгч 800,000 төгрөг, хөргөгч бууз 1,200,000 төгрөг, хөргөгч улаан 650,000 төгрөг, бэлтгэгч ширээ 500,000 төгрөг, махны машин 2,800,000 төгрөг, гурил зуурагч 920,000 төгрөгөөр тооцож 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нийт 50,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулж хамтарч ажиллахаар болсон. Эхний ээлжинд миний оруулсан мөнгөөр мах, гурил, сонгино зэрэг түүхий эд материал авч бууз, банш, бөөрөнхий мах, хагас бэлэн бүтээгдэхүүн болсоны дараа дэлгүүрүүдэд борлуулж ашгаа тэнцүү хуваахаар тохирсон. 2 жил хамтарч ажилласны дараа тоног төхөөрөмжөө хувааж авах гэж эсвэл 12,500,000 төгрөгийг надад буцааж өгнө гэж аман гэрээ хийж тохирсон. 2024.09.22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.10.01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024.10.24-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус Э.гийн дансанд шилжүүлсэн. 2025.04.17-ны өдрөөс эхлэн хамтран ажиллахаа больсон. Бид зөвхөн орлогын ашгаа хувааж авдаг байсан. Тоног төхөөрөмж нь хариуцагчид үлдсэн тул анх хөрөнгө оруулсан 25,000,000 төгрөгийг гаргуулна.
Тэд чи түр зуур өөрийнхөө мөнгөөр мах худалдаад авчих дараа өгье гээд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж 2024.12.17-ны өдөр 1,661,000 төгрөг, 2024.12.24-ний өдөр 1,389,200 төгрөг, 2024.12.27-ны өдөр 1,167,250 төгрөг, 2025.01.05-ны өдөр 1,754,900 төгрөг, 2025.01.10-ны өдөр 2,311,500 төгрөг, 2025.01.16-ны өдөр 2,439,600 төгрөг, 2025.01.24-ний өдөр 2,472,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 2,518,750 төгрөг, 2025.02.06-ны өдөр 3,122,500 төгрөг, 2025.02.12-ны өдөр 2,187,500 төгрөг, 2025.02.17-ны өдөр 3,289,000 төгрөг, 2025.02.24-ний өдөр 2,659,800 төгрөг, 2025.03.09-ний өдөр 3,276,000 төгрөг, 2025.03.21-ний өдөр 3,256,500 төгрөг, 2025.03.27-ны өдөр 3,302,000 төгрөг буюу нийт 36,800,000 төгрөгийн махны зардал гарсан. Үүнийг 36,800,000/2=18,400,000 төгрөгөөс 5,530,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 12,870,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй намайг хохироосон. Одоогоор би махны нийлүүлэгчид 5 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хамтран ажиллахаа больсноосоо хойш эдний буузны газарт ажиллаж байгаад цалин авсан тэрийгээ махны төлбөрт төлдөг байсан. Иймд махны үлдэгдэл 12,870,000 төгрөгийг гаргуулна.
Мөн дэлгүүрүүдээс авах ёстой 2025.02.22-ны өдрийн 50,000 төгрөг, 2025.02.24-ний өдрийн 100,000 төгрөг, 2025.02.24-ний өдөр 200,000 төгрөг, 2025.02.26-ны өдөр 100,000 төгрөг, 2025.02.27-ны өдөр 100,000 төгрөг, 2025.02.27-ны өдрийн 300,000 төгрөг, 2025.02.27-ны өдрийн 500,000 төгрөг, 2025.02.28-ны өдрийн 100,000 төгрөг, 2025.03.11-ний өдрийн 50,000 төгрөг, 2025.03.24-ний өдрийн 50,000 төгрөг, 2025.03.24-ний өдрийн 150,000 төгрөг, 2025.03.26-ны өдрийн 100,000 төгрөг, 2025.03.27-ны өдрийн 100,000 төгрөг, 2025.03.31-ний өдрийн 100,000 төгрөг, 2025.04.01-ний өдрийн 200,000 төгрөг, 2025.04.03-ны өдрийн 100,000 төгрөг, 2025.04.03-ны өдрийн 100,000 төгрөг, 2025.04.05-ны өдрийн 300,000 төгрөг, 2025.04.09-ний өдрийн 100,000 төгрөг, 2025.04.10-ны өдрийн 100,000 төгрөг, 2025.04.10-ны өдрийн 200,000 төгрөг, 2025.04.11-ний өдрийн 100,000 төгрөг, 2025.04.11-ний өдрийн 100,000 төгрөг, 2025.04.14-ний өдрийн 400,000 төгрөг, 2025.04.14-ний өдрийн 100,000 төгрөг, 2025.04.14-ний өдрийн 150,000 төгрөг, 2025.04.14-ний өдрийн 100,000 төгрөг, 2025.04.16-ны өдрийн 100,000 төгрөг, 2025.04.16-ны өдрийн 50,000 төгрөг, 2025.04.16-ны өдрийн 100,000 төгрөг, 2025.04.16-ны өдрийн 100,000 төгрөг нийт 4,600,000 төгрөгийн тал 2,300,000 төгрөг, нийт 40,170,000 төгрөгийг хариуцагч И.оос гаргуулж өгнө үү. Э.гаас татгалзаж байна. Энэ хоёрыг эхнэр, нөхөр учраас хариуцагчаар татаж оролцуулсан. Хамтран ажиллах гэрээнд Э. оролцоогүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд эхлээд эргэлтийн хөрөнгөтэй болоод дараачаар ашиг олж эхлэх тухайд тохиролцсон. Д.******* болон И. нар махыг гаднаас худалдан авч байгаагүй, гэрээт нийлүүлэгчдээс авдаг байсан тул Д.*******д төлөх ямар нэг төлбөр байхгүй. Эхний материалын зардлыг бүрэн төлсөн. Үйл ажиллагаа цаашид явах боломжгүй болсон нь анхан шатны тооцоолол хийгдээгүйтэй холбоотой. Олсон бүх орлогыг манай зүгээс аваагүй бөгөөд үйл ажиллагааны зардлыг өөрсдөө гаргаж байсан. Борлуулалтын орлогын тооцоо хийгдээгүй тул ашиг олох боломжгүй болсон. Хагас жилийн явцад ашиг олоогүй тул үйл ажиллагаагаа зогсоосон. Энэхүү хугацаандаа 25,000,000 төгрөгийг борлуулатын орлогоос гаргаад өгсөн. Орлогыг Д.******* өөрөө хянаж байсан гэдгээ хэлж байгаа бөгөөд тооцооллоо шүүхэд гаргаж өгсөн байна. Ашгийг орлоготой андуурч байна. Хэрэгт гаргаж өгсөн баримтаас харахад ашиг бус, орлого гэж үзэхээр байгаа бөгөөд манай зүгээс бэлэн болсон ажлын байранд хөрөнгө оруулалт шаардагдаагүй боловч эргэлтийн хөрөнгө байгаагүй. Бид Д.Оюун-Эрдэнийн төлбөрийг төлсний дараа эргэлтийн хөрөнгөгүй болсон. Манай хамтын ажиллагаа зорилгодоо хүрэх боломжгүй болсон тул хамтын ажиллагааг дуусгавар болгосон.
Махны үнийн тухайд махны нийлүүлэгчдээс авч байсан *******эр мах авхуулж байгаагүй, мөн ХХК-иас Од бууз банш гэх этгээдүүд худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орсон. Од бууз банш нь И.той хамааралгүй тул шаардаж байгаа нь үндэслэлгүй. Орлогыг Д.******* баримт гэж өгсөн байх боловч И.ын талаас тооцоо хийсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийг бэлэн ажлын байранд эргэлтийн хөрөнгийн мөнгийг л гаргуулж ажилласан үйл явдал өрнөсөн. Ашиг олоогүй тул ашиг хуваарилагдах зүйл яригдахгүй. Д.******* хөрөнгө орлуулсан гэж хэлж байх боловч эргэлтийн хөрөнгө л гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Зарлагын баримтууд хх12-26, Д.Оюун-Эрдэнийн дансны хуулга хх119-143, 41 нүүр бүхий дэвтэр,
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Хариу тайлбар, И.ын дансны хуулга хх57-102, Зээлийн гэрээ,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******эс хариуцагч Э., И. нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 40,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал:
2.1. Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч И. нар 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Бууз банш, бөөрөнхий мах, хагас бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлгүүрүүдэд худалдан борлуулахаар Д.*******эс 25,000,000 төгрөг, И.оос 25,000,000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар Д.******* үйлдвэрлэлийг, И. борлуулалтыг хариуцахаар харилцан тохиролцожээ.
Талууд тодорхой зорилготойгоор ашиг олохоор дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаанд хураамж төлсөн зэргээс үзэхэд дээрх гэрээ нь хамтран ажиллах шинжийг агуулсан, гэрээний агуулга, гол нөхцөлөө тохирсноос харахад, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
2.2. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний дагуу ажлаа эхлүүлж, тодорхой цаг хугацаанд ажилласан талаар хэн аль нь маргаагүй, Нэхэмжлэгч талаас орлого, зардалаа өдөр өдөртөө тэнцүү хувааж авдаг байсан талаар тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
3.1. Талууд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг нэхэмжлэгчээс 2 жилийн хугацаатай, хариуцагчаас хугацаа тохироогүй гэж тайлбарладаг бөгөөд хугацаатай байгуулсан нь тогтоогдоогүй тул талууд тохиролцоог шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болох бөгөөд гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ
3.2. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж заасан.
Хариуцагч И-оос Борлуулалтын орлого, ашиг, алдагдлаа тооцоо хийгдээгүйтэй холбоотой ашиггүй ажилласан учраас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үндэслэлээр хамтран ажиллах гэрээнээс гарч, Д.*******, И. нар 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-д заасанд нийцнэ.
4. Талууд тодорхой хугацаанд хамтран ажиллаж, орлого олж байсан үйл баримт тогтоогдсон, хамтран ажиллах гэрээнээс нэг тал гарсан тул хамтран ажиллах гэрээ дуусгавар болж, биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор оруулсан хураамжаа шаардах эрхтэй
4.1. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасан бөгөөд талууд тус бүрийнхээ төлсөн хураамжийг хэний өмчлөлд байх талаар тохиролцоо хийгээгүй байх тул тэдгээрийн төлсөн хураамж буюу 25,000,0000 төгрөг, хариуцагчийн 25,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүд дундын өмчлөх хөрөнгө байна.
4.2. Тодруулбал, нэхэмжлэгчийн оруулсан 25,000,000 төгрөгийг хамтын үйл ажиллагааг эхлэхдээ материалын зардалд зарцуулсан тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул тэдгээрийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж байна.
Нэхэмжлэгчээс оруулсан хөрөнгө 25,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарладаг ба хариуцагчаас борлуулалтын орлогоосоо нэхэмжлэгчийн оруулсан 25,000,000 төгрөгийг гаргаж өгсөн гэж тайлбарладаг.
Талуудын тайлбараар ... борлуулалтын орлогоосоо гарсан зардалуудыг тухай бүр хасаад өдөр бүр хувааж авдаг байсан. Сар сараар эсхүл бүх зардлаа хасаад ашиг нь хэдэн төгрөг болохыг тооцоо хийж байгаагүй гэх тайлбараас үзэхэд
5. Нэхэмжлэгчээс ... 2024.12.17-ны өдрөөс 2025.03.27-ны өдрийг хүртэл хугацаанд 36,807,500 төгрөгийг махны зардал гарснаас 5,530,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 12,870,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарладаг ба хариуцагчаас тусдаа мах нийлүүлэгчтэй, Д.*******эс махны төлбөрийг гаргуулж байгаагүй гэж маргадаг.
5.1. Хэрэгт авагдсан зарлагын баримтаар ХХК-иас Од бууз, банш нь 2024.12.17-ны өдрөөс 2025.03.27-ны өдрийг хүртэл хугацаанд 36,807,500 төгрөгийн махыг хүлээн авсан болох нь нотлогдож байх тул хариуцагч талын өөр махны нийлүүлэгчтэй, Од бууз банштай хариуцагч хамааралгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.
5.2. Нэхэмжлэгчээс 5749520386 тоот дансруу нийт 34,324,150 төгрөгийг 99071624 гүйлгээний утгатайгаар, 5019431088 тоот дансруу 1,421,800 төгрөгийг сонгино гүйлгээний утгатайгаар, Цалин 4,055,750 төгрөг, Гурил 4,427,500 төгрөг, Хариуцагч И.оос нэхэмжлэгчийн 5749641073 тоот дансруу 2024.09.16-ны өдрөөс 2025.04.16-ны өдрийг хүртэл 27,376,200 төгрөг, Э.Байгалийн 5753403166 тоот дансаас нэхэмжлэгчийн 5749641073 тоот дансруу 8,898,250 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-57-102, 119-143/
5.3. Дээрх баримтуудаас аль нь орлого, аль нь зарлага, ашиг нь хэдэн төгрөг, зардал нь хэдэн төгрөг болох нь тодорхойгүй байгаа тул эдгээр баримтыг эргэлзээгүй үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй бөгөөд хэрэгт цугларсан бусад баримтаар махны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болохоо нотлоогүй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчээс ... хамтран ажиллахаа больсноос өмнөх бусдаас авах авлага 2,300,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч татгалзлаа ... бусдаас авах авлага байхгүй. Ийм тооцоолол хөтөлж байгаагүй гэж тус тус тайлбар гаргадаг ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтран ажиллах гэрээг хэрэгт авагдсан баримтаар дүгнэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Талууд санхүүгийн тооцоолол хөтөлдөггүй ямар хэмжээний бүтээгдэхүүнийг хэдий хэмжээний зардалаар, ямар хэмжээний ашигтай үйлдвэрлэсэн болох нь тодорхойгүй. Хамтран ажиллах хугацаанд борлуулалтын орлого нь хэд байсан нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн өдөр бүр орлогоосоо ашиг болон зардалаа хасаад тэнцүү хувааж авдаг гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзнэ.
6.1. Хэрэгт авагдсан авлага гэх дэвтэрт нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үнийн дүн бүхий гар бичвэрүүд байгаа хэдий ч уг баримтыг эргэлзээгүй үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй нэхэмжлэгчийн И.той хамтран хөтөлсөн гэх тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй тул үндэслэл бүхий тайлбар гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгчийг дээрх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргийн хүрээнд баримтаар нотлоогүй байна.
7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч И.оос 12,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
8. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс хариуцагч Э.д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан болохыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.оос 12,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,670,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.оос улсын тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 399,069 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА