Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 677

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Зам, Тээврийн яамны сайд,

Гуравдагч этгээд “Х” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:  ”Зам, Тээврийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “чиглэл өгөх тухай” 01/1259 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Л.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, П.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. Номин-Эрдэнэ нар оролцлоо.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ерөнхий захирал П.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай байгууллага хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Алтан жолоо” наадмын 4 удаагийн “Тэргүүний байгууллага” - аар шалгарч байсан, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний 25 жилийн арвин их туршлагатай манай Хамт олон хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг өнөөгийн түвшинд барих, улам чанаржуулахын тулд чармайн ажиллаж, парк шинэчлэлт, жолооч нарыг мэргэшүүлэх, шинээр зам нээх, зорчигч тээврийн үйлчилгээг олон түмэнд ойртуулах тал дээр үргэлж манлайлагч байж, шинийг санаачлан ажилласаар өдий хүрсэн.

Гэсэн хэдий ч бидний зүгээс тодорхой эрсдэл хүлээн гаргасан замуудыг “нийтийн тээвэрт тавигддаг наад захын шаардлага, стандартыг хангаагүй, хариуцлага хүлээх, зорчигч тээврийн үйлчилгээг зохих түвшинд үзүүлэх эдийн засгийн чадавх, боловсон хүчингүй, өөрийн мэдлийн парк, засвар үйлчилгээний газар, тээврийн хэрэгсэл байхгүй, хот хоорондын зорчигч тээврийг хөгжүүлэхийн оронд энэ үйлчилгээг “хувийн амьдралыг залгуулах явцуу ашиг сонирхолд нийцүүлэх гэж оролддог” этгээдүүд орон нутгийн иргэд гэсэн нэрээр дулдуйдан улс төрчдөөр лобби хийлгэж, удаа дараа булаан авсаар байна. Түүх дурдвал: Сүхбаатар аймгийн иргэдийн байгуулсан гэх “Д” компани манай нээсэн замын нэг өдрийг, “Дарьганга өртөө хоршоо” нь тухайн үед УИХ- ын гишүүн байсан Ч. ны хүсэлтээр 4 өдрийг хууль тогтоомжоос гадуур, хууль бус аргаар булаан авчхаад зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээгээ манай улсад мөрдөгддөг стандарт, шаардлагад нийцүүлж чадахгүй байснаас олон иргэний амь насыг хохироосон авто замын ноцтой осол гаргасан билээ. Тэр үед Улсын Их Хурлын гишүүн, одоогийн Зам, Тээврийн сайд М. Зт нь “орон нутгийн иргэдээс ирүүлсэн “хүсэлт” гэгч хууль бус лоббийг дэмжин бидний үйлчилгээ үзүүлдэг замыг хууль бусаар булааж авах албан бичиг илгээж байсан байдаг.

2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгчдийн гаргасан санал хүсэлтийг шийдвэрлэх, зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор Зам, Тээврийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын шийдвэрээр ажилласан ажлын хэсэг, бусад мэргэжлийн байгууллагын гаргасан санал, дүгнэлтийг 2013 оны 9 дүгээр сард багтаан бүрэн хэрэгжүүлэх арга хэмжээ авч, үр дүнг мөн оны 10 дугаар сарын эхний 7 хоногт сайдын зөвлөлд танилцуулахыг Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д. Б/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд сайд X.Ержанд тус тус даалгасан Зам, Тээврийн Сайдын 211 тоот “Шийдвэрийн хэрэгжилтийг хангах тухай” тушаал гарсан ч уг тушаалыг хэрэгжүүлэлгүй өнгөрсөн юм. Гэтэл өнөөдөр өмнө нь “Д” ХХК дээр гарч “олон хүний эрдэнэт амь насыг авч одсон” гашуун түүх давтагдах гэж байгаа нь Зам Тээврийн сайдаас “Авто тээврийн Үндэсний төв" ТӨҮГ- ын захирал Н.Пт” гэж хаяглан илгээсэн 2016 оны 3 дугаар сарын 30 ны өдрийн 01/1259 тоот албан бичгээс харагдаж байна.  Уг албан бичгийг “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ -т хүргүүлснээр хууль хэрхэн зөрчсөн тухайд Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж нь Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан “авто тээврийн хэрэгслийн ашиглалт”, 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан “авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын шаардлагыг хангах” тухай заалт, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNG 5012:2011 улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2 -т заасны дагуу өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламжтай байна” гэсэн заалтуудыг хангасан эсэх нь тодорхой бус байгаа “Х” ХХК-тай хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох гэрээ байгуулах чиглэл өгсөн байна.

Энэ нь Сайд албан бичигтээ дурдаад байгаа Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь хэсэгт заасан “Төрийн захиргааны байгууллага ... аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хлоно” гэсэн заалтыг жинхэнэ утгаар нь зөрчиж, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид тавигдах стандарт шаардлагыг хангаагүй байгууллагад “хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл өгүүлэх” гэсэн хууль бус явдал юм. Учир нь дээрх албан бичигт “өөрийн өмчлөлийн үйлдвэр, үйлчилгээний байрыг тогтоосон хугацаанд бий болгох, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай” шаардлагыг тусгасан гэрээ байгуулах чиглэлийг өгч байна” гэсэн байна. Иргэний эрх зүйн “нөхцөл заасан гэрээ байгуулах” зохицуулалт нь эрдэнэт хүний амь настай холбоотой “хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх” үйл ажиллагаанд огт тохирохгүй, өөрөөр хэлбэл “Хот хооронд хонь биш хүн тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх” харилцаанд тохирохгүй, хэрэглэх боломжгүй зохицуулалт юм. Бид Хариуцагчид хандаж түүний энэ албан бичиг нь “захиргааны акт” хэмээн өгсөн үүргийн биелэлтийг нэн даруй түдгэлзүүлж, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг эргэн нягтлахгүй бол энэ нь эрдэнэт хүний амь насаар дэнчин тавьж байгаа явдал бөгөөд бидний зүгээс эхлүүлэх Захиргааны хэргийн маргааны эх үүсвэр болно гэдгийг танд сонордуулсан боловч хариуцагч бидний гаргасан хууль зүйн үндэслэлтэй гомдлыг хянан шийдвэрлэх арга хэмжээгүй аваагүй болно.   

 Иймд Хариуцагчийн “УБ-Өв.Хужирт-УБ чиглэлд” Х” ХХК-иар хот хоорондын зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх нөхцөл заасан гэрээ байгуулах шийдвэрийг агуулсан Зам, Тээврийн Сайдын 2016- оны 01/1259 тоот албан бичгийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Зам, Тээврийн сайдын 2016 оны 01/1259 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хот хоорондын зорчигч тээвэрлэлт хүн тээвэрлэхэд байгууллагуудад шаардлага тавьдаг, стандартыг хангасан байгууллага байх ёстой. Зам Тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний газар шаардлага хангасан байгууллагуудтай гэрээ байгуулдаг. Хуульд нийцүүлэн гаргасан 4 стандарт байдаг. Уг стандартыг хэрэгжүүлээгүйгээс болж 7 хүний амь нас эрстэх аюултай байдал өмнө нь гарч байсан. Уг албан бичиг нь тодорхой эрх зүйн үр дагавар дагуулсан. Учир нь гэрээ байгуулах чиглэл өгсөн захиргааны акт юм. Гуравдагч этгээд нь 4 стандартын шаардлага хангаагүй, туршлага багатай жолооч нарыг авч ажлуулан хот хоорондын тээвэрлэлт хийж байна. Одоогоор осол аваар гараагүй байгаа учраас хууль зөрчсөн асуудал байхгүй гэсэн ойлголт биш юм. Дээр дурдсан албан бичиг нь Хот хооронд зорчигч, тээвэрлэгчийн үйлчилгээтэй аж ахуй нэгж нь Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 10 дугаар зүйлийн 10.2.6, нийтийн зорчигч, тээвэрлэгчийн ангилал болон ерөнхий тавих шаардлага, 50122011 дугаартай улсын стандартын 6 дугаар бүлгийн 6.2-д заасны дагуу өөрийн өмчлөлийн барилга байгууламжтай эсэхийг хангасан эсэх нь тодорхой бус байсан. Ийм компанид хот хоорондын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож, гэрээ байгуулах чиглэл өгсөн. 

Мөн Зам, Тээврийн хөгжлийн сайдын гаргасан албан бичиг нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-т заасан заалтыг зөрчсөн. Бусад байгууллагад стандартыг хангасны дараа гэрээ байгуулах шаардлага тавьдаг боловч гуравдагч этгээд дараа нь барилга байгууламж барихыг зөвшөөрсөн.  Энэ акт нь захиргааны актын шинж чанарыг агуулж байгаа учраас уг албан бичгийг эргэн нэг нягталж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Стандартыг хангахгүйгээр гэрээ байгуулсан нь хүний амь насанд эрсдэл бий болгож байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эрх зүйн үндэслэлгүйгээр өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн Авто тээврийн үндэсний төвд гэрээ байгуулах чиглэл өгсөн нь үндэслэлгүй. Хужирт сум 7000 хүн амтай, 2000 гаруй зорчигч ирдэг гэсэн судалгаа байдаг. Өнөөдрийн төвшинд манай компани зардлаа нөхөж чадахгүй байна. Цагийн давтамж давхцахгүй 7 хоногт 3 өдөр явахад зорчигч нар 2 хуваагдаж явах болсон. 2010 оны Хужиртын амралтад гэрээ байгуулан хамтран ажиллаж олон жил болж байна.

Гуравдагч этгээд нар 6 тээврийн хэрэгсэлтэй боловч 6 жолооч нь бүгд нбаатар хотын оршин суугч нар байгаа. нбаатар хотын жолооч нар архи дарс ууж зам тээврийн осол аваар гаргаж байсан удаа олон бий. Гуравдагч этгээд над дээр хот тээвэрлэлтийн явуулахаар болсон талаар хэлж байсан. Манайх цагийн давтамжтай явж байгаа хэдий ч гуравдагч этгээдийн тээвэрлэлтэд 2 хуваагдаж орж байгаа учраас ямар ч ашиггүй ажиллаж байна. Улсын төрийн шийдвэр, орон нутгийн хүсэлтийг хангаж, ажлын байраар хангах гэсэн халхавчилсныг шүүх таслан зогсоож өгнө үү. Гуравдагч этгээдийн зүгээс ямар эрх ашиг сонирхлыг хөндсөн талаар асууж байна. Нэхэмжлэгч компанид 60 гаруй жолоочид ажиллаж байгаа. Дээд зэргийн жолооч нар ажиллаж байгаа хэдий ч туршлага шаардсан асуудал их байдаг. 

Миний тавьж байгаа хүсэлт нь хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх зүйтэй. "Х" ХХК нь 3, 4 жил хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа боловч сайдын шийдвэр хүчингүй болсон зүйл ховор байдаг” гэв. 

Хариуцагч Зам, Тээврийн яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Ш.Н нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Зам, Тээврийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 01/1259 тоот албан бичгийг нөхцөл заасан гэрээ байгуулах шийдвэр агуулсан гэж үзэж хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

1/ Өвөрхангай аймгийн Хужирт сум нь 7000 хүн амтай, жилд 20000 иргэдийг хүлээн авч үйлчлэх хүчин чадал бүхий 4 амралт сувиллын газартай байх бөгөөд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх замаар амрагчдыг нийтийн тээвэрт хамруулан зорчигчдын тоог нэмэгдүүлэх, хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа нутгийн иргэдийг нэгдсэн бүртгэл, хяналтад оруулж, стандартад нийцсэн том болон дунд оврын автобусаар орон нутгийн аж ахуйн нэгжээр тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр Өвөрхангай аймгийн Засаг дарга, Хужирт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хужирт сумын Засаг дарга 2013 онд 3 удаа, 2014 онд 2 удаа, 2015 онд 7 удаа, 2016 онд 5 удаа нийт 17 удаа тус яаманд хандаж хүсэлт гаргаж байсан. Дээрх орон нутгийн амралт, сувиллын үйлчилгээ эрхлэгч газрууд тус тусдаа амрагчдыг тээвэрлэх аж ахуйн нэгжийг өөрсдөө сонгон гэрээ байгуулснаар нбаатар-Өв.Хужирт-нбаатар хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн чиглэлийн зорчигч урсгал бага, автобусны суудал ашиглалт 54 хувьтай буюу хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зорчигч урсгалд нөлөөлж байх тул амралт, сувиллын газруудын зорчигч тээвэрлэлт нь төрийн нэгдсэн бүртгэл, хяналт, зохицуулалтад ороогүй ба цаашид тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн.                                                                       Иймд Зам, Тээврийн сайд, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарын 2016 оны 265/13 дугаар “Хамтын ажиллагааны гэрээ”-ний 4.3.8-д “хот хоорондын тээврийн үйлчилгээний том оврын автобусны цагийн хуваарилалт дээр стандартын шаардлага хангасан орон нутгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг ижил тэнцүү эрхтэйгээр оролцуулах зарчмыг баримтлан зохицуулалтыг шинэчлэх” гэсэн заалтыг баримтлан удаа дараа гаргасан хүсэлтийг дэмжиж, орон нутгийн аж ахуйн нэгжтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулах талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т 2016 оны 01/1259 тоот албан бичгээр тус яамнаас чиглэл өгсөн.

2/ Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн З.1.16-д “автотээврийн хэрэгслийн ашиглалт гэж автотээврийн хэрэгслийг хадгалах, техникийн үйлчилгээ, засвар хийх, шатахуун тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, техникийн хяналтыг зохион байгуулж явуулах зэрэг автотээвриш/хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг/хангахад чиглэгдсэн техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээг”, мөн хуулийн 10 дуг^ар зүйлийн 10.2.6-д “автотээврийн хэрэгслийн хэрэглээний хангах” гэж заасан. Дээрх хуулийн заалтын дагуу “Х” ХХК нь орон нутагт байрлах иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулсан ба тодруулбал авто гараашийг “Д*******” ХХК, засвар үйлчилгээний байрын ашиглалт, засвар үйлчилгээ хийлгэх галаар иргэн Д.Г*******, авто угаалга, цэвэрлэгээ хийлгэх талаар иргэн Ш.Ж******* нартай тус тус гэрээ байгуулсан талаар холбогдох баримт, материалуудыг ирүүлсэн. Мөн нбаатар хотод Хан-Уул дүүргийн ТҮК-тай дулаан гарааш, засварын талаар түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд хүний нөөцийн хувьд 3, ажлын байранд нийт 13 ажилтантай буюу стандартаар тавигдах шаардлагыг хангасан, нийтийн зорчигч тээвэрлэлтэд ажиллах тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангасан тухай автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан.                                                                                                                      

Мөн “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага“ ММ8 5012:2011 улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2-д “өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга, байгууламжтай байна” гэсэн заалтыг хангах хүрээнд орон нутгийн засаг захиргааны байгууллагаас “Х” ХХК-ийг дэмжиж үйлдвэрийн байр, байгууламж барих газар олгох асуудлыг энэ оны 5 дугаар сард хурлаар шийдвэрлэхээр, мөн Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулах талаар албан бичиг ирүүлсэн. Ийнхүү тус яамнаас “Хог хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ”-нд өөриин өмчлөлийн үйлдвэр, үйлчилгээний байрыг тогтоосон хугацаанд бий болгох, биелүүлээгүй тохиолдолд гэрээг иуцлах тухай” шаардлагыг тусгах талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т чиглэл өгсөнөөр “Х” ХХК-тай байгуулсан 2016 оны Засгийн газрын Тамгын газрын 51-2016 дугаарын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.2-д тусгасан байна.

3. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д “Төрийн захиргааны байгууллага аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хлоно” гэж заасан.    

Иймд тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын өрсөлдөөний тэгш байдлыг хангах үүднээс “Х” ХХК-ийн цагийн хуваарь, давтамжтай давхардуулахгүйгээр орон нутгийн захиргааны байгууллагаас удаа дараа тавьж байгаа саналыг харгалзан цагийн хуваарь, давтамжийг оновчтой тогтоохыг тус яамнаас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т зөвлөсөн бөгөөд нбаатар Өвөрхангай Хужирт -нбаатар хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа “Х” ХХК-д мэдэгдсэн. “Х” ХХК нь долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад өглөө 08.00 цагуудад нбаатар хотоос, долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гаригуудад өглөө 08.00 цагуудад орон нутаг талаас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг.

Харин “Х” ХХК-тай байгуулсан гэрээнд Өвөрхангай аймгийн Хужирт сумаас долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад 14.00 цагаас, нбаатар хот талаас Мягмар, Пүрэв, Бямба гаригуудад 8.00 цагаас, Ням гаригт нбаатар, Хужирт сумаас 14.00  цагт явахаар тус тус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ явуулахаар зохицуулсан болно. Монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа стандартыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Хот хоорондын нийтийн тээврийг явуулахдаа аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах ёстой. Мөн хуулинд хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн чиглэлийг тогтоохдоо хамтран ажиллахыг тусгаж өгсөн байгаа. Хамтын ажиллагааны гэрээнд 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.8-т зааснаар “хот хоорондын зч тээврийн үйлчилгээний том оврын автобусны цагийн хуваарилалт дээр стандартын шаардлага хангасан орон нутгийн тээвэрлэгч аж ахуй нэгж, байгууллагыг ижил тэнцүү эрхтэй оролцуулах зарчмыг баримтлан, зохицуулалтыг шинэчлэх” гэж заасан байдаг. Орон нутгийн Засаг захиргаан нутаг дэвсгэрт байгаа иргэдийг ажлын байраар хангах боломжтой. Мөн 2013 оноос хойш 2016 он хүртэл нийт 17 удаа хүсэлт гаргасан байдаг. Би 2014 оноос эхлэн Зам, Тээврийн хөгжлийн яаманд ажиллаж эхэлсэн. 

Үүнд үндсэн тээвэрлэлтийн ажлыг үзэхэд автобусны суудлыг ашиглахад 54 хувийг ашиглаж байсан. Зорчигчийг нэмэгдүүлэх боломж гэвэл “Хужирт” амралтын газар 4-5 хоногийн амралтуудад үйлчлүүлдэг 21000 гаруй иргэн, үлдсэн 7000 гаруй иргэд нь суурьшил хүмүүс байдаг.  Зам тээврийн хөгжлийн яамнаас шууд тээвэрлэлтийг зогсоох боломжгүй. Харин зорчигчдын тоог нэмэх, нягтаршуулах ямар арга байгаа гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө анхаарах хэрэгтэй. Гуравдагч этгээдийн зүгээс үйл ажиллагаа явуулахад шууд оролцон таслан зогсоох боломжгүй. Орон нутгийн засаг захиргааны нэгж орон нутгийн аж ахуй нэгжээс дэмжиж, зээл, газар олгох албан ёсны албан бичиг өгсөн байдаг. Аймгийн Засаг дарга дэмжсэн ажил хийсэн байгаа. Нэхэмжлэгч компани ч мөн анх энэ үйл ажиллагаагаа эвхүүлэхдээ өөрсдийн гэсэн үйлдвэр үйлчилгээний барилга байгууламж барьж ажиллаагүй. Гэрээнд тодорхой хугацаа зааж өгсөн байгаа. Хэрэв гуравдагч этгээдийн зүгээс гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрх нь нээлттэй байна. Миний харж байгаагаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар зохицоод ажиллах боломжтой харагдаж байна.

Бид Эрүүл мэндийн яамны шинэ удирдлагуудад Монгол Улсын нийт хэмжээнд хэдэн эрүүл мэндийн сувилал байдаг, амралт сувилал байдаг талаарх судалгаа тоог гарган нийтийн тээвэртэй хамтран ажиллах талаар яригдаж байгаа. Нийтийн тээврийг үйл ажиллагаа эрхэлж байгаа үйл ажиллагааг дэмжих зорилгоор манай байгууллагын зүгээс ажиллаж байгаа. “Х” ХХК-ийн өөрийн эзэмшлийн өмчлөл гэж байгаагүй боловч түрээсийн эзэмшиж объекттой байсан. Манай зүгээс мэргэжлийн жолоочтой эсэхэд хяналт тавьсан байгаа. Стандартад цааснаас ганцхан өмчлөлийн объект л байхгүй байсан. Стандарт шаардлагыг хангасны дараа үйл ажиллагаагаа явуулах ёстой.  Үйл ажиллагааг эрхэлж байгаа хүмүүс 60 орчим хувьд нь орон нутагтаа байрлаж ажилладаг. Үлдэх хувь нь улаанбаатар хотод байрладаг.

Сайд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан. Өвөрхангай аймгийн Зам тээврийн энэхүү албан бичиг нь хүчин төгөлдөр албан бичиг. 50/12/19 албан бичиг нь стандартаар тээврийн хэрэгслийн нөхцөл шаардлага өмчлөлийн асуудлын шаардлагад гуравдагч этгээдийн зүгээс 100 хувь нийцсэн. 3 дугаар шаардлагад өөрийн өмчлөл асуудалд шаардлага хангагдуулахаар түрээсийн гэрээ байгуулсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “Хужирт жигүүр” ХХК-ийн захирал Ц.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И нарын шүүхэд ирүүлсэн хариу, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг албан тоотыг захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Захиргааны акт гэдэг нь захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг. Энэ зөвлөмжийг орон нутагт ямар үйл ажиллагаа явуулах, гэрээг хэрхэн явуулах талаарх албан бичиг болохоос биш захиргааны шийдвэр биш. Энэ нь захиргааны харьяалалын хэрэг биш байна.

Манай компани, нэхэмжлэгч компаниуд нь Зам, Тээвэр хөгжлийн яамтай иргэний хэргийн гэрээгээр байгуулагдсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тайлбар хэлэхдээ гуравдагч этгээд тээвэрлэлт явуулахгүй байх ёстой мэтээр тайлбар хэлж байна. Энэ нь зөвхөн өөрийгөө бодсон үйлдэл юм. Орон нутаг, сумын үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагаанд ганцхан компани ажиллана гэж байхгүй. Яаманд 16 удаа хүсэлт тавихад хүсэлтийг шалгаж үзсэний үндсэнд гэрээ хийсний дараа стандарт нөхцөлд тохируулан барилга байгууламж барих талаар хэлж байсан. Одоогоор үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа учраас объектыг шууд өгөх боломжгүй учраас тодорхой хугацаа өгсөн байгаа. Үүнийг гэрээнд тодорхой байдлаар тусгаж өгсөн. Барилга байгууламжаа барьж амжаагүй байгаа учраас түрээсийн объектыг ашиглаж байгаа. Уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн маргаан биш байна. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байх ёстой. Гэтэл шүүхэд өгсөн тайлбараас харахад нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн зүйл байхгүй байна. Стандарт нөхцөл хөндөгдөөгүй гэж үзэж байна. Эрх ашиг хөндөгдөөгүй. Яамны зүгээс өгсөн чиглэл нь нэхэмжлэгчийг эрх ашгийг хөндөгдөхгүй байна. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хангаж, шүүхээр шийдвэрлэгдэх асуудал байхгүй. 

Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй. Сайдын чиглэл нь захиргааны акт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Зам, тээврийн сайдын 2016 оны 01/1259 тоот албан бичгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Зам, тээврийн сайдын  Автотээврийн Үндэсний төвд явуулсан 2016 оны 01/1259 тоот албан бичиг нь Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж нь Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан авто тээврийн ашиглалт, 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан авто тээврийн хэрэгслийн хэрэглээний  стандартыг шаардлагыг хангах тухай заалт, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага MNG 5012:2011 улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламжтай байна. Гэсэн заалтуудыг хангасан эсэх нь тодорхой бус байгаа “Х” ХХК-тай хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох гэрээ байгуулах чиглэл өгсөн байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь хэсэгт заасан “Төрийн захиргааны байгууллага... аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хлоно” гэсэн заалтыг зөрчиж, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид тавигдах стандарт шаардлагыг хангаагүй байгууллагад тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл өгүүлэх гэсэн хууль бус явдал юм. Учир нь албан бичигт өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний байрыг тогтоосон хугацаанд бий болгох, биелүүлээгүй бол гэрээг цуцлах тухай шаардлагыг тусгасан гэрээ байгуулах чиглэлийг өгч байна тайлбарлаж байна.

 Зам, Тээврийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Н.Пт хүргүүлсэн 01/1259 дугаар албан бичигт Өвөрхангай аймгийн Хужирт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Л*******, сумын Засаг дарга Т.А*******д нараас удаа дараа тус яаманд “Х” ХХК-д хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн гэрээг байгуулах эрхийг олговол орон нутгийн Засаг захиргаанаас үйлдвэрийн байр байгууламж барих газар олгох асуудлыг энэ оны 5 дугаар сард шийдвэрлэж, сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудлаар хүсэлт ирүүлж байна. Иймд тээвэрлэлтийн гэрээтэй ажиллаж байгаа “Х” ХХК-ийн үйлчилгээний цагийн хуваарь, давтамжтай нь давхардуулахгүйгээр оновчтой тогтоож, орон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д “Төрийн захиргааны байгууллага... аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хлоно” гэж заасны дагуу “Х” ХХК-тай гэрээ байгуулах чиглэл өгч байна гэсэн утгыг агуулжээ.

Зам, Тээврийн хөгжлийн яаманд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргаас 2013-2016 онуудад “Тус сум 7000 орчим хүн амтай, хүн ам их төвлөрсөн томоохон сум юм. Манайд Улсын чанартай 4-н рашаан сувилал үйл ажиллагаа явуулж жилдээ 20000 орчим амрагч сувилуулагчид ирж очдог.  Одоо хот хоорондын зорчигчдын үйлчилгээг “х” ХХК болон “Хужирт” рашаан сувиллын автобус үйлчилдэг бөгөөд 10 гаруй бага оврын автобус зөвшөөрөлгүй хүн тээвэр хийж иргэдэд үйлчилдэг. Иймд “Х” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг олгоно уу гэсэн утга бүхий албан бичгийг, мөн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвөөс дээрх хүсэлтүүд удаа дараа ирж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг “С*******” рашаан сувилал, “Э*******” ХХК, “А*******” ХХК-аас Зам, тээврийн хөгжлийн яаманд  “ Манай сувилалд нбаатар хот болон бусад орон нутгаас амрагч сувилуулагч  жилийн дөрвөн улиралд тасралтгүй ирж үйлчлүүлдэг бөгөөд орон нутгийн Х ХХК-иар  өөрийн сувиллын зорчигчдыг тээвэрлүүлэх саналтай байна” гэсэн утга бүхий хүсэлтүүдийг Зам, тээврийн хөгжлийн яаманд ирүүлж байсан байна.

“Автотээврийн Үндэсний төв” УТҮГазраас тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад мөрдөгдөх хууль журмыг шалгаж тогтоон,  “Х” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн ЗТГ/51-2016 дугаар “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, зорчигч тээвэрлэлтийн хуваарийг “Х” ХХК-ийн  хуваариас зөрүүлж тогтоосон болох нь хавтаст хэргийн авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Зам, Тээврийн хөгжлийн яамны сайдын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “чиглэл өгөх тухай” 01/1259 дүгээр албан бичиг нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн” 3.2-д “Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яам ажиллана”, 8 дугаар зүйлийн 8.2-д “Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана”,  18 дугаар зүйлийн 18.1-т “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагатай аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар дамжуулан харилцана. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана”,18.2-д “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг хянан шийдвэрлэнэ”, 19 дүгээр зүйлийн 19.3-д “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргаас сайдад хандаж тавьсан санал, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ”, Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн /бүрэн эрх/ 6.1-т “Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”,1.2-д “автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах”, 6.1.9-д “автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх”,  9 дүгээр зүйлийн 9.2-д “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм болон хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Зам, Тээрийн хөгжлийн сайд нь өөрийнх нь эрхлэх асуудлын хүрээний нэг чиг үүргийг эрхлэн явуулдаг УТҮГазарт зөвлөмж, чиглэл өгөх эрхтэй, нөгөө талаас аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас удаа дараа ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй байна.

Зам, Тээврийн хөгжлийн яамны сайд  2015 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргатай “хамтын ажиллагаа”-ны 265/13 дугаар гэрээг байгуулсан байх ба уг гэрээ нь зам, тээврийн салбарын хууль тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд зам, тээврийн чиглэлээр тусгагдсан бодлого, зорилтыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж, орон нутгийн зам, тээврийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, хүн амын амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байх ба уг гэрээгээр Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд зам, тээврийн чиглэлээр тусгагдсан бодлого, зорилт, Сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийн асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн болох хавтаст хэрэгт авагдсан Зам, Тээврийн сайд, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарын хамтын ажиллагааны гэрээгээр нотлогдож байна.

Зам, Тээврийн хөгжлийн яамны сайдын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “чиглэл өгөх тухай” 01/1259 дүгээр албан бичгээр “Х” ХХК-д хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх эрхийг олгоогүй, зөвхөн өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар зөвлөмж чиглэл өгсөн байна. Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх эрх олгож гэрээ байгуулах эрх нь Автотээврийн Үндэсний төвийн шийдвэрлэх асуудал байна.

Нэхэмжлэгч Зам, Тээврийн хөгжлийн сайдын2016 оны 01/1259 дүгээр албан бичиг нь нэг компанид давуу эрх олгож, “нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNG5012:2011 улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламжтай байна” гэсэн  шаардлагыг хангасан эсэх нь тодорхой бус “Х” ХХК-д  хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл олгох гэсэн хууль бус явдал гэжээ. 

Зам, Тээврийн хөгжлийн сайд “хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд энэ стандартыг шалгаж эрх олгох олгохгүй асуудлыг шийдвэрлэдэг байгууллага нь Автотээврийн Үндэсний төв байна. Энэ байгууллага “Х” ХХК-д хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох” асуудлыг хуульд дүрэмд нийцүүлэн шийдвэрлэх эрхтэй байна.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  Зам, Тээврийн хөгжлийн сайдын  2016 оны 01/1259 дугаар албан бичгийн  хууль эрх зүйн үндэслэлийг шалгасан бөгөөд нэхэмжлэгч Автотээврийн Үндэсний төвийн “Хужир бүтээмж” ХХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх” ЗТГ/51/2016 дугаар гэрээг  холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн эсэх талаар маргах эрхтэй.    

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.3, Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, Тээврийн хөгжлийн  яамны сайдад холбогдуулан гаргаснаар Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “чиглэл өгөх тухай” 01/1259 дугаар  албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ