| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/07906/И |
| Дугаар | 197/ШШ2026/01757 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2026/01757
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****************************.
Хариуцагч: ******* **************
Дүрэмт хувцасны төлбөр 445,451 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Өлзийбат, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Өлзийбат шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М.*******ид холбогдох 445,451 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** нь хариуцагч М.*******ид холбогдуулан гэрээний үүрэгт 445,451 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч М.*******ид холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М.*******ид холбогдох 445,451 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгч *******Цагдаагийн газрын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА