Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 125

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818001890118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, Цагаан тохой гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* /*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 17 дугаар байрны 21 тоотод оршин суух иргэн *******ы хар өнгийн савхин куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480,0000 төгрөгний,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан зах”-ын гадна зогсож байсан иргэн *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос Самсунг Жи-3, Самсунг-Эс 4, Эль Жи-4 лите загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 17 дугаар байрны 21 тоотод оршин суух иргэн *******ы орон сууцны нэг өрөөг түрээслэн амьдарч байхдаа хар өнгийн савхин курткыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

Хохирогч А.*******ы “...******* нь миний савхин курткыг хулгайлаад биржийн гадаа байдаг савхи буддаг газар аваачиж зарсан байсан, курткаа буцааж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,

 

Гэрч *******ын “...2018 оны 1 сарын сүүлээр байхаа өдрөө санахгүй байна 16 цагийн ед танихгүй хүүхэн ирээд миний гутал засдаг Түц дээр гурвуулаа орж ирээд савхи авах уу гэхээр нь хуучин савхи худалдаж авнаа гэсэн. Тэгэхэд гурвуулаа эргэж гараад 1 цаг болоод иргэж ирээд эрэгтэй хүний богино савхи үзүүлэхээр нь би 20,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр савхиа 4 хоногийн дараа байхаа танихгүй хүнд 50,000 төгрөгөөр зарсан. Сүүлд савхиа алдсан гээд нэг залуу нөгөө 3 хүүхний нэгийг дагуулчихсан ирж уулзсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4/,

 

“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “... савхин куртка 480,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12/,

 

А.*******, ******* нарын байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /хавтаст хэргийн 19/,

 

Гэрч*******ийн “...******* нэг уутанд савхин куртка хийгээд хамт гарахаар болсон юм. Тэгээд ******* наадах чинь юу юм бэ гэж асуухад ******* аав надад авч өгсөн юм” гэж хэлж байсан. Тэгээд Шинэ захын гадаа байдаг савхи буддаг газар руу ******* ороод гарч ирээд 20,000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлээд салаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/,

 

Шүүгдэгч******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 1 сарын 18-ны өдөр Дархан сумын 4 дүгээр баг 17 дугаар байрны 21 тоотод хажуу өрөө хөлсөлж сууж байхдаа байрны эзэн А.******* ахын богино эрэгтэй хүний савхин курткыг хулгайлж авсан нь үнэн. Би *******ы савхийг хавар дулаан орохоор өмсье гэж бодоод авсан. Зарсан хүнээсээ буцааж аваад буцаагаад өгсөн” гэж хэргээ хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч *******ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан зах”-ын гадна очин хохирогчийг захаас юм авахаар машинаас бууж явсан хойгуур иргэн *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос Самсунг Жи-3, Самсунг-Эс 4, Эль Жи-4 лти загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

 

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би *******тэй 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр таксинд явж байгаад танилцсан. ******* надад “Улаанбаатар хот руу явна. Би байр түрээсэлдэг. Танайд хоноё” гэж хэлсэн. Тэгээд манайд очиж хоносон. Маргааш нь би найзыгаа хөдөө хүргэж өгчхөөд *******тэй хамт зах орсон. Намайг хамт зах руу оръё гэж хэлэхэд ******* “нүүрээ будаагүй. Машинд хүлээж байя” гэж хэлсэн. Намайг зах орчхоод гарч ирэхэд машинд байсан Самсунг Жи-3, Самсунг-Эс 4, Эль Жи-4 лти зэрэг гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан, одоо 260,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа, үүнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Иргэнийн нэхэмжлэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* гэх эмэгтэй манай байгууллагад тус гар утсыг 70,000 төгрөгний барьцаанд тавьж мөнгийг бэлнээр авч явсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 68/,

 

“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “... “S Самсунг Жи-3, Самсунг-Эс 4, Эль Жи-4 лти утасны зах зээлийн үнэ 720,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76/,

 

“Талст” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 63/,

Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ******* гэдэг хүний автомашин дотор сууж байхдаа тээврийн хэрэгсэл дотроос “Samsung galaxy s4” маркийн гар утас 1 ширхэг, LG 4 lite Маркийн гар утас 1 ширхэг, Sammsug J3 маркийн гар утас 1 ширхэгийг хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байна, 2 утсыг буцаан өгсөн, нэг утсыг нь хотод явж байхдаа хулгайд алдчихсан, үнийг нь нөхөн төлнө, ахин хэрэг үйлдэхгүй байж чадна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би йн хохирлыг төлж чадаагүй. Эцэг эх маань өнөөдөр малчны зээл хөөцөлдөхөөр сумын төв рүү ирсэн. Тиймээс хохирлоо өнөөдөр эсвэл маргааш төлж барагдуулна. Хохирогчтой яръя гэж бодсон боловч гар утасных нь дугаарыг мэдэхгүй учраас холбоо барьж чадаагүй. Хохирогчийн хохирол төлбөрийг өнөөдөр эсвэл маргааш төлж барагдуулна” гэж хохирол төлбөрөө төлөхөөр илэрхийлсэн байх ба бусдын д хөрөнгөд хууль бус үйлдлээр хохирол учруулсан этгээд уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгчээс 334.900 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч ст 74,900 төгрөг, хохирогч *******ид 260,000 төгрөг олгохоор шийдвэрлэв.

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-р зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлын ихэнх хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлимйн 1 дэх хэсэгт заасын хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршигийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, .шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялаас хасан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааа дуустал хэрэгт үлдээж, ХААН банкны 9496181910564566 дугаартай картыг хохирогч *******ид буцааж олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******эс 334.900 /гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч *******/Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, *******тоот хаягт оршин суух, *******, утас:*******1/-т 74.900 /далан дөрвөн мянга есөн зуу/ төгрөг, хохирогч *******Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, 8-р хэсэг, *******тоот хаягт оршин суух, *******, утас:*******/-д 260,000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******н энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийг хорих ялын 2 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж тооцсугай.

6. Энэ хэрэгт хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааа дуустал хэрэгт үлдээж, ХААН банкны ******* дугаартай картыг хохирогч *******ид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцааж олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 4 дэх хэсэгт зааснаар *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, ялтанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД