Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2025/00773

 


Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Э*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 822,110.74 /найман зуун хорин хоёр мянга нэг зуун арван мянга далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ч.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.Э*******д холбогдуулан 822,110.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардллагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Э*******д холбогдох 822,110.74 /найман зуун хорин хоёр мянга нэг зуун арван мянга далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,280.66 /хорин дөрвөн мянга хоёр зуун наян төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгөөс 12,140.33 /арван хоёр мянга нэг зуун дөчин төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 12,140.33 /арван хоёр мянга нэг зуун дөчин төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ