| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01135/И |
| Дугаар | 304/ШШ2025/00788 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00788
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Н*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,726,694 /нэг сая долоон зуун хорин зургаан мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Н******* нь "М******* ББСБ ХХК-тай 2024 оны 03 дугаар 07-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95760490 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Д.Н******* нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 5 удаагийн хүсэлтээр нийт 1,200,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд Д.Н******* нь нийт 40,980 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 10,437 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 633 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 49,640 төгрөг тус бүр хасагдсан ба М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Д.Н*******ийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,189,563 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 453,646 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 83,485 төгрөг, нийт 1,726,694 төгрөгийг гаргуулна: гэжээ.
Хариуцагч Д.Н******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1,726,694 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Н*******т холбогдуулан 1,736,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Н******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, Д.Н*******т холбогдох 1,726,694 /нэг сая долоон зуун хорин зургаан мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Н******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,577 /дөчин хоёр мянга таван зуун далан долоо/ төгрөгөөс 21,288.5 /хорин нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 21,288.5 /хорин нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.Н*******ээс 21,288.5 /хорин нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ