| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00705/И |
| Дугаар | 315/ШШ2026/00066 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 315/ШШ2026/00066
2026 01 21 315/ШШ2026/00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 17-р хороо,******* 8-р гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт, Т*******
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум, 8-р баг, ******* гэх газарт оршин суух *******ын *******т холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдийн сургалтын төлбөр 30,433,500 гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч:Итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагч: Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******т холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах охин сургуулийн сургалтын төлбөр 60,867,000 төгрөгийн 50% буюу 30,433,500 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь миний бие *******ын *******тай 2014 онд танилцаж, удалгүй байр түрээсэлж хамтран амьдарч эхэлсэн. 2016.09.11-нд бид хоёр дундаасаа хөөрхөн охинтой болж эцэг, эх болсон. 2016.09.11-ний өдөр бид хөөрхөн охин болох ******* овогтой /регистр: / өлгийдөн авсан. 2018 оноос гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсний улмаас бид муудалцаж, маргалдах, санал зөрөлдөх шалтгаанууд гарсан тул бид тус тусын амьдралаа хөөж хоёр тийшээ болцгоосон. Иймд төрсөн охин болох анх хувийн сургуульд сургаж эхлэхдээ сургалаа шүү гэж хэлж байсан. Тухайн үед туслалцаж өгөхөөр ярьсан боловч удаа дараа хэлэхэд огт тус болоогүй билээ. Иймд миний бие охиноо "" хувийн сургуульд сургаж, өдий хүртэл боловсролд нь анхаарч, анхнаасаа сурсан сургуулийг нь огт таслуулж цалгардуулалгүй эрдэм номд нь шамдуулан хичээж, сургалтын төлбөрийг нь өөрөө төлж ирсэн. Иймд тус сургалтын төлбөрийг нь бид хамтарч эцэг, эхийн үүргээ биелүүлэх ёстой хуулийн хариуцлагаа ижил үүрэх ёстой тул 2022 оноос хойш нийт төлсөн төлбөр болох 35,867,000 төгрөг, цаашид гэрээ байгуулаад суралцуулахаар нэхэмжилсэн 2026-2028 он хүртэлх хичээлийн жилийн 2 жилийн сургуулийн сургалтын төлбөр болох 25,000,000 төгрөг нийт 60,867,000 төгрөгийн зардал гарч байгаагийн тал хувийг буюу 30,433,500 төгрөгийг охиныхоо төрсөн эцэг болох Б.*******аас, хүүхдийн сар бүрийн тэтгэлгийн хамт нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас сургалтын төлбөрийн тал хувийн нэхэмжилж байгаа тул заавал одоо төл гэхгүй, хуваарь гаргаад төлөхөөр тохиролцож болно. нь Номт Наран хувийн сургуульд сурч, өдий болтол хүүхдийнхээ боловсролд анхаарч сургуулийг нь огт тасалдуулж байгаагүй. Эрдэм номонд нь шандуулж, сургалтын төлбөрийг нь өөрөө төлж ирсэн. Сургалтын төлбөрийг төлөх явцдаа аав нь сургуульд сургах талаар болон төлбөр төлдөг талаараа чат мессеж бичиж байсан. Гэтэл зүгээр л хүүхэдтэйгээ уулзах талаар ярьдаг. Төлбөр төлөх талаар дурдахгүй, блок хийж байсан. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд шинээр гаргаж өгсөн байгаа. Нийт зардал 60,867,000 төгрөгийн зардал гарсан, энэ зардлыг ганц бие эмэгтэй хүн төлөхөд амаргүй байсан. Гэвч ирээдүйд энэ сургуулийг сурч төгсөх тул гарсан зардлын 30 сая төгрөгийг хүсэж нэхэмжилж байна. Энэ гаргасан нэхэмжлэл минь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл: Эцэг эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх,
21.1 Хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ.
25 дугаар зүйл: Хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй,
25.1 Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ,
Тэтгэлгийн хэмжээ, хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээ, түүний насны байдлыг харгалзан, нэг удаа хүүхэд дараах байдлаар тогтооно,
40.1.1-т Арван нэгэн насанд хүртэлх хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод түвшингийн 50%-аар тогтооно гэх мэт заасан. Мөн 41 дүгээр зүйл: Тэтгэлэг олгох хэлбэр хугацаа: Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно.
41.1.1-т Мөнгөн хэлбэрээр
41.1.2-т Эд хөрөнгийн хэлбэрээр
41.2-т тэтгэлгийг дараах хугацаагаар олгож болно.
41.2.1-т сар, улирал, хагас жилээр
41.3-т Хариуцагчийн цалин хөлснөөс суутгал хийх буюу хамтран өмчлөгч эд хөрөнгөөс оногдох эсэхийг тодорхойлох үед бусад байдлаар олгож болно гэж заасан байдаг. Ер нь хуульд ямар ч хэлбэрээр тооцуулж олгох бүрэн боломжтой. Мөн сургалтын төлбөрийг ч олгох боломж байдаг.
48 дугаар зүйл: Хариуцагчаас нэмэлт зардал гаргах эрхтэй гэж гэр бүлийн тухай хуульд заасан байдаг. Түрүү дурдсанчлан нэлээдгүй нотлох баримтууд болон сургуультай байгуулсан гэрээ, нэхэмжлэл зэргийг хавсаргасан байгаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан тамга тэмдэгтэй тухайн байгууллагын бичиг баримтууд байгаа.
Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйл
48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон хүндээр өвдсөн, тахир дутуу болсон. эмчлүүлсэн сургуульд орсон гэх үед нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл нэмэлт тэтгэлэг гаргуулах, энэ хуулийн 47.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж 100% заасан байдаг. Энэ заалтын дагуу нэхэмжлэлээ 100% дэмжиж байна.
49 дүгээр зүйл: Тэтгэлэг нөхөн гаргуулах. Тэтгэлгийг нөхөн гаргуулахгүй байж болох ч гаргасан сургалтын төлбөрийн зардлуудыг нөхөн гаргуулах боломжтой. Яагаад гэхээр холбогдох нотлох баримтууд байгаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-т эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг. Тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
26.2.1-т эцэг эх дараах үүрэг хүлээнэ. Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх гээд сургах гээд байгаа тул төлбөрийг төлөх байх гэж найдаж байна. Хүүхдүүдээ асран хамгаалж, тэжээн тэтгүүлэх үүрэгтэй.
26.2.3-т хүүхдээ үндэсний ёс, уламжлалаар хүмүүжүүлэх үүрэг. Түүнд суурь боловсролыг нь эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох үүрэгтэй гэж заасан. Суурь боловсролыг нь эзэмшүүлэх гэж ийн хувьд 60 сая төгрөг зарцуулсан. Тэгэхээр мэдээж эцэг хүнийхээ үүргийг биелүүлж энэ мөнгөнөөс 30 сая төгрөгийг нь нэмэрлэх байхаа. Үүнд хугацаа заагаагүй. Боломжоороо өгөх боломжтой байх гэж харж байна. Иймд гаргасан нэхэмжлэлээ 100% дэмжиж байна гэв.
3. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* миний бие тэй 2014 онд танилцаж, 2016 онд дундаасаа охинтой болсон. Охиноо 8 сартай байхад бид 2 хоёр тийшээ болсон. Тухайн үед гэр бүлийн гадуурх харилцаа үүсгээд үүнээс болж бид маргалдаж, муудаж, хоёр тийшээ болсон. Үүнээс хойш холбоотой байгаагүй. нь охиноо 8 сартай байхад Эрдэнэцагаан суманд манай ээж дээр аваачиж өгч өсгүүлсэн. 5 нас хүрч байхад нь би охиноо Улаанбаатарт асарч, харж байхад нь охинтойгоо 2 хоног хамт байж байгаад буцаад авчраад өгье гээд авч яваад 2021 онд охиныг маань авч яваад буцааж авчирч өгөөгүй. Эхлээд өөрөө харж чадахгүй нь гэж авчирч өгч 5 нас хүртэл нь өсгүүлчхээд 2021 онд авч яваад авчирч өгөөгүй. Одоо намайг охинтой маань уулзуулдаггүй. Охин маань аавыгаа сайн мэднэ. нь гэр бүлтэй болсон. Би эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй. Би Эрдэнэцагаан суманд амьдардаг, хааяа Улаанбаатарт ажил олдвол хийдэг. Би охиныхоо асрамж дээр маргаан байхгүй. Харин охинтойгоо уулзаж баймаар байна. Охин маань аавтайгаа уулзах эрхтэй гэж бодож байна. Шүүхээс охинтойгоо уулзах асуудлыг шийдэж өгөхгүй бол бол намайг охинтой маань уулзуулахгүй өөрөө хэрэгтэй зүйлээ яриад л, мөнгө төгрөг нэхээд л хэрэггүй үедээ намайг блоклоод байдаг. Хүүхдийн тэтгэлгийг бол зөвшөөрч байна. Охиндоо тэтгэлэг төлнө, уг тэтгэлгийг миний охинд зарцуулахыг хүсэж байна. Харин сургалтын төлбөрийн хувьд надтай ярилцаж, хувийн сургуульд оруулаагүй, нартай зөвшилцөлгүй тул төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Миний бие эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй, тогтмол ажил хийж чаддаггүй тул ийм өндөр төлбөр төлж чадахгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Орхон түшээ мөрөн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ийн гэрлэсний бүртгэлийн бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ” ЕБС-ийн тодорхойлолт, ийн ЕБС-тай 2022, 2023, 2024, 2025 онуудад хийсэн сургалтын гэрээ, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл, ийн, мөнгөн төлбөрийн шилжүүлгийн баримт, Хаан банкны дипозет дансны хуулга, ЕБС-ийн сургалтын төлбөрийн 2022-2025 он хүртэл төлсөн төлбөрийн задаргаа баримт, сургалтын төлбөрийн 2026-2028 оны хичээлийн 2 жилийн нэхэмжлэл зэрэг болно.
4. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******т холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, охин сургуулийн сургалтын төлбөр 60,867,000 төгрөгийн 50% буюу 30,433,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.******* бид хоёр хамтран амьдраад 2016.09.11-нд бид хоёр дундаасаа хөөрхөн охинтой болсон. 2018 оноос гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсний улмаас бид муудалцаж, маргалдах, санал зөрөлдөх шалтгаанууд гарсан тул бид тус тусын амьдралаа хөөж хоёр тийшээ болцгоосон. Иймд охин анх хувийн сургуульд сургаж эхлэхдээ сургалаа шүү гэж хэлж байсан. Тухайн үед туслалцаж өгөхөөр ярьсан боловч удаа дараа хэлэхэд огт тус болоогүй билээ. Иймд миний бие охиноо "" хувийн сургуульд сургаж, өдий хүртэл боловсролд нь анхаарч, анхнаасаа сурсан сургуулийг нь огт таслуулж цалгардуулалгүй эрдэм номд нь шамдуулан хичээж, сургалтын төлбөрийг нь өөрөө төлж ирсэн. Иймд тус сургалтын төлбөрийг нь бид хамтарч эцэг, эхийн үүргээ биелүүлэх ёстой хуулийн хариуцлагаа ижил үүрэх ёстой тул 2022 оноос хойш нийт төлсөн төлбөр болох 35,867,000 төгрөг, цаашид гэрээ байгуулаад суралцуулахаар нэхэмжилсэн 2026-2028 он хүртэлх хичээлийн жилийн 2 жилийн сургуулийн сургалтын төлбөр болох 25,000,000 төгрөг нийт 60,867,000 төгрөгийн зардал гарч байгаагийн тал хувийг буюу 30,433,500 төгрөгийг охиныхоо төрсөн эцэг болох Б.*******аас, хүүхдийн сар бүрийн тэтгэлгийн хамт тус тус гаргуулж өгнө үү гэв.
4. Хариуцагч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй. Би Эрдэнэцагаан суманд амьдардаг, хааяа Улаанбаатарт ажил олдвол хийдэг. Би охиныхоо асрамж дээр маргаан байхгүй. Охиндоо тэтгэлэг төлнө, харин сургалтын төлбөрийн хувьд надтай ярилцаж, хувийн сургуульд оруулаагүй, нартай зөвшилцөөгүй тул төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байна. Миний бие эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй, тогтмол ажил хийж чаддаггүй тул ийм өндөр төлбөр төлж чадахгүй гэжээ гэж маргажээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч , хариуцагч Б.******* нар нь 2014 оноос хамтран амьдарч, 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин овогт *******ын /РД:/ төрж эрүүл бойжиж байна, охин О. нь “” ЕБС-ийн 4б ангид суралцдаг бөгөөд 2022-2025 оны хооронд нийт 35,867,000 төгрөгөөр суралцаж цаашид 2026-2028 он хүртэл сурахад 25,000,000 төгрөгийн зардал гарах үйл баримт тогтоогдож байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “... хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж, 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заажээ.
7. Шүүх насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж шийдвэрлэж буй нь эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш, эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагддаг, хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж буй явдал нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байгаа явдал юм.
8. Хариуцагч тал хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба охин О. нь эхийнхээ асрамжид өсөж торниж байгаа, хүүхдийн насны байдал /бусдын халамж, үйлчилгээ шаардагдах онцлог/, хүүхэд болон эцэг, эхийн хооронд тогтсон харилцаа, хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж, эцэг, эхийн оршин сууж буй газрын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эх ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
9. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.”, 38.3 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.” гэж зааснаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч эцэг Б.*******аас тэтгэлэг гаргуулж охин тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
10. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон / ... эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар эцэг, эх ... нэхэмжлэл гаргаж болох талаар зохицуулжээ.
11. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.8-д зааснаар “эцэг, эх нь хүүхдийг хөгжих, төлөвшихөд нь туслах үүрэгтэй” байна.
12. Хариуцагч Б.******* нь тогтсон тодорхой орлогогүй, байнгын ажил, хөдөлмөр эрхэлдэггүй учир сургалтын төлбөр буюу нэмэлт зардал төлөх санхүүгийн боломжгүй гэх үндэслэлээр нэмэлт зардал төлөхөөс татгалзаж байх боловч дээрх хуульд зааснаар хариуцагчийг энэхүү зардлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Хэрэгт О. нь “” ерөнхий боловсролын сургуульд 2022 оноос хойш суралцаж байгаа бөгөөд түүний сургалтын төлбөр хоолны мөнгөнд 2022-2023 оны хичээлийн жилд 6,440,000 төгрөг, 2023-2024 онд 6,367,000 төгрөг, 2024-2025 онд 10,360,000 төгрөг, 2025-2026 онд 12,700,000 нийт 35,867,00 төгрөг төлсөн, цаашид гэрээ байгуулаад суралцуулахаар нэхэмжилсэн 2026-2028 он хүртэлх хичээлийн жилийн 2 жилийн сургуулийн сургалтын төлбөр болох 25,000,000 төгрөг нийт 60,867,000 төгрөгийн зардал гарч байгаа болох нь “” ЕБС-ийн тодорхойлолт, 2022 оноос хойших сургалтын төлбөр төлөх гэрээ 13 хуудас, “” ЕБСургуулийн сургалтын төлбөр төлсөн баримт 2022 оноос 2025 он хүртэл 26 хуудас, сургалтын төлбөрийн 2022-2025 он хүртэл төлсөн төлбөрийн задаргаа баримт, сургалтын төлбөрийн 2026-2028 оны хичээлийн 2 жилийн нэхэмжлэл, ийн, мөнгөн төлбөрийн шилжүүлгийн баримт, Хаан банкны дипозет дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч нь охин 2022-2025 оны хичээлийн жилд суралцсан сургалтын төлбөр, цаашид суралцах буюу 2026-2028 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нийт 60,867,000 төгрөгийн 50% буюу 30,433,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй, мөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс эцэг Б.*******аас уг зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин овогт *******ын /РД:/-ийг эх ******* овогт Т******* асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин овогт *******ын 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч эцэг Б.*******аас нэмэлт зардалд буюу охин ЕБС-ийн 2022-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 35,867,000 төгрөг, цаашид гэрээ байгуулаад суралцуулахаар нэхэмжилсэн 2026-2028 он хүртэлх хичээлийн жилийн сургалтын төлбөрт 25,000,000 төгрөг нийт 60,867,000 төгрөгийн 50% буюу 30,433,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч эд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Б.******* нь охин О.тэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх эд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР