Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00794

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.О*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,222,453.17 /гурван сая хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.О******* нь бараа материал татах зориулалтаар Дижитал бизнесийн үээл 3,000,000 төгрөгийн эрх тогтоолгосон. Зээлдэгч Б.О******* нь зээлээ 2025 оны 07 дугаар сар хүртэл хугацаандаа гэрээний дагуу төлж, зарим саруудад сунгалт хийж явсан ба 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш огт утсаа авахгүй, холбоо тогтоохгүй байгаа. Иймд гэрээг нэг талын санаачлагаар дуусгавар болгож зээл болон зээлийн хүүгийн төлбөр болох нийт 3,222,453.17 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,222,453.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.О*******т холбогдуулан 3,222,453.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.О*******т холбогдох 3,222,453.17 /гурван сая хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,509.25 /жаран зургаан мянга таван зуун есөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгөөс 33,254 /гучин гурван мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 33,254 /гучин гурван мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Б.О*******ээс 33,254 /гучин гурван мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ