Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00796

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ц.А*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 896,333 /найман зуун ерэн зургаан мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.А******* нь "М******* ББСБ" ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99403872 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ц.А******* нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,190,000 төгрөгийг 1.9% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

Өнгөрсөн хугацаанд Ц.А******* нь нийт 614,197 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 350,186 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 264,555 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 544 төгрөг тус бүр хасагдсан ба М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн.

2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Ц.А*******гийн үндсэн зээлийн үлдэгдэл 839,814 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 47,160 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 9,359 төгрөг, нийт 896,333 төгрөгийн гаргуулна гэжээ.

Хариуцагч Ц.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 896,333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.А*******д холбогдуулан 896,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А*******д холбогдох 896,333 /найман зуун ерэн зургаан мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,062 /хорин зургаан мянга жаран хоёр/ төгрөгөөс 13,031 /арван гурван мянга гучин нэг/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 13,031 /арван гурван мянга гучин нэг/ төгрөгийг, хариуцагч Ц.А*******гаас 13,031 /арван гурван мянга гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ