Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00798

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: П.Т*******ы хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай 304/2025/00939/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн оролцов.

Хүсэлт гаргагч П.Тунгалансайхан нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч П.Т******* нь нөхөр Ц.Б*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нөхөр Ц.Б*******тай 2005 онд танилцаж, 2009 оноос хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаанд 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр том хүү Б.Т*******, 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дунд хүү Б.Х*******, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Х******* нар төрсөн. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд албан ёсоор 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Иймд нөхөр Ц.Б*******тай 2009 оноос 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Д******* сумын Д******* багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09/46 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

-2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б*******ы Х*******гийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б*******ы Х*******, 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б*******ы Т******* нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Хүсэлт гаргагч П.Т*******, нөхөр С.Б******* нарын 2017-2021 оны малын А дансны хуулбар /хэргийн 18-28-р хуудас/.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Ц*******-А*******, Г.Б нарын мэдүүлгийг авсан.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч П.Т*******ы хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч П.Т*******нь нөхөр Ц.Б*******тай 2009 оноос хамтран амьдарч байгаад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрыг 2009 оноос 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч П.Т******* нь 2009 оноос 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б*******ы Х*******, 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б*******ы Х*******, 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б*******ы Т******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, С.Б*******, П.Т******* нарын дээр гарсан 2017-2021 оны малын А дансны хуулбар, Булган аймгийн Д******* сумын Д******* багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09/46 дугаартай Пүрэвсүрэнгийн Т******* нь ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт манай багт амьдардаг болохыг тодорхойлов гэх албан тоот болон гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Гүний овогт Пүрэвсүрэнгийн Т******* /рд:ГД75111561/, Далынх овогт Цэвэ*******оржийн Б******* /рд:75070976/ нарыг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцу******* сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ