Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00799

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С.Д*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/01030/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Хүсэлт гаргагч С.Д******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Б******* аймгийн О******* сумын "Ч*******" нэгдэлд зарлагаар ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны даргын тушаал гарсан.

Иймд 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Б******* аймгийн О******* сумын "Ч*******" нэгдэлд зарлагаар ажиллаж байсан ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Б******* аймгийн О******* сумын Ч******* нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар /хэргийн 4-5-р хуудас/.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ю.Д*******, Л.Б*******-Э******* нарын мэдүүлгийг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч С.Д*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч С.Д******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Б******* аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зарлагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. С.Д******* нь Б******* аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зарлагаар ажиллаж байсан болох нь Б******* аймгийн О******* сумын Ч******* нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай ...С.Д*******г зарлагаар 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс авч ажиллуулсугай гэх тушаалын хуулбар, Б******* аймгийн О******* сумын Ч******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай Ажилд томилох тухай ...зарлага С.Д******* нь цэрэгт явах болсон тул цэрэгт явах болсон тул ажлаас 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн чөлөөлж... гэх тушаалын хуулбар, болон гэрч Л.Б*******-Эрдэнийн Би Ч******* нэгдэлд ажилд орохдоо С.Д*******гөөс зарлагын ажлыг нь хүлээж авсан. Би 1986 онд 10 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд явж, С.Д******* нь 8 дугаар ангиа төгсөөд 1986 оны 06 дугаар сард илгээтийн эзнээр Ч******* нэгдэлд зарлагаар ажилд орж байсан юм гэх мэдүүлэг, гэрч Ю.Д*******гийн С.Д******* бид хоёр 1986 онд илгээлтийн эзнээр хамт Ч******* нэгдэлд ажилд орсон. С.Д******* зарлагаар би ногоочноор ажилд орж байсан. 1988 оны 10 дугаар сар хүртэл ажиллаад хамт цэргийн албанд татагдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч С.Д*******г Б******* аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зарлагаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Д******* /рд:/-г Б******* аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зарлагаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ