| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0124/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\140 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2018\ШЦТ\140
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг ,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох эрүүгийн 1818001350137 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн ******* /РД: *******0, утас: 88360242/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын ******* тоотод эхнэр *******гийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын ******* тоотод эхнэр *******г түлхэж унаган, аяга шидэж толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******гийн “...Манай нөхөр миний урдаас яагаад намайг гэртээ оруулахгүй байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд би уур хүрээд нөхөрлүүгээ цохиод авах гэтэл намайг түлхээд би арагшаагаа унахдаа хадмын гэрт байдаг орос босоо толины ирмэгийг толгойны ар дагзаар мөргөөд унасан. Босож ирээд ширээн дээр байсан цагаан өнгийн аяга аваад нөхөрлүүгээ шидсэн чинь манай нөхөр эргүүлээд над руу шидсэн, миний толойн баруун хойд хэсэгт цохисон. Тэгэхээр би улам уурлаад цохих гээд дайрахад миний хоолойноос гараараа шахаж байгаад хана руу түлхсэн, би газарт унасан,. нэг мэдэхэд эмч ирээд тариа хийж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13/,
Гэрч *******ийн “... Хандсүрэн над руу яриад намайг ******* зодчихлоо хүрээд ир гэсэн. Гэртээ очтол түргэн ирчихсэн *******ийн толгойноос цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 286 дугаартай “...*******гийн биед толгойн оройн хуйхны шарх, хүзүүнд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17/,
Шүүгдэгч Б.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн “...*******ийн зүүн гуяны орчимд өвдөглөсөн. Тэгээд дайраад байхаар нь гараараа хоолойг нь боогоод хана руу түлхсэн чинь газарт унаад хэвтсэн. Тэгэхээр нь зүгээр үү гээд очоод толгойноос өргөтөл толгойны ар хэсгээс нь цус гарчихсан байхаар нь түргэн дуудсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
*******нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.
Иймд шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн орлого олох боломж, бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, “гэр бүлийн хүчирхийллийн талаар сургалтанд суух үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлд ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан.
*******нь өмнө нь эхнэрээ зодсон зөрчилд 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж байсан боловч ахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх тул зан үйлээ засах сургалтад өөрийн зардлаар, өөрийн санаачилгаар суух үүрэг хүлээлгэсэн ба шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй нь түүнийг дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд “өмнө хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хүнд ял хөнгөрүүлэх журам”-ыг хэрэглэхгүй байх нөхцөлд тооцогдож болох, ахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл 11.7-р зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангах болохыг тус тус сануулах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ******* нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******аас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Б.*******д зан үйлээ засах сургалтанд суух үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан Б.*******д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД