| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0134/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\158 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2018\ШЦТ\158
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Насанд хүрээгүй хохирогч ******, түүний хууль ёсны төлөөлөгч *****,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч*******,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Өсвөр насны шүүгдэгч******нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002040145 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сургуульд сурдаггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, асран хамгаалагч*******, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,*****овгийн ****** /*****/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Өсвөр насны шүүгдэгч******нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Монгол Оюу” сургуулийн урд талд насанд хүрээгүй ******г “хөөе наанаа зогсож бай, хөдлөх юм бол ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж улмаар түүний цүнхнээс Call Pad маркийн гар утсыг авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч******нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Монгол Оюу” сургуулийн урд талд 8 нас 7 сартай бага настай ******г “хөөе наанаа зогсож бай, хөдлөх юм бол ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлэн, зугтах болон бусдаас тусламж хүсэх боломжгүй байдалд оруулан түүний цүнхнээс гар утсыг нь илээр авч, 120,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч ******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хичээлээ тараад гэрлүүгээ явж байсан юм. Тэгээд “Монгол Оюу” сургуулийн урдуур гараад явж байтал нэг эрэгтэй хүүхэд дуудаж зогсоосон. Тэр эрэгтэй хүүхэд над дээр ирээд намайг сургуулийнхаа формны халаасанд гараа хийгээд зогсож байсан чинь гараа гарга гэж хэлсэн. Тэгээд гараа гаргасан чинь нөгөө гараа гарга гэж хэлээд миний гарыг гаргуулсан. Тэгээд танихгүй хүүхэд намайг гараа өргө, явах юм бол ална шүү гэж хэлсэн. Би айгаад зогсож байтал “..чи хэний хүүхэд билээ” гээд танихгүй нэр хэлээд тэрний хүүхэд мөн үү гэж асуусан. Би биш гэж хэлсэн юм. Би тэгээд уйлаад явж байтал надтай цуг явж байсан хүүхэд ***** цүнх чинь онгойчихсон байна гэж хэлсэн. Цүнхээ онгойлгоод үзтэл миний цүнхэн дотор байсан гар утас алга болсон байсан, ...намайг айлгаж гар утсыг маань авчхаад шинэ захын тийшээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би тэр эрэгтэй хүүхдийг утас өгөөчээ гэж хэлтэл дугаар чинь хэд юм залгаад үзье гэснээ, нэг эмэгтэй хүн аваад байна гээд яваад өгсөн, намайг ” наанаа зогсож бай, хөдлөх юм бол ална шүү” гэж хэлсэн нь үнэн” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... охин *****гийн утас руу залгахад холбогдохгүй байсан, тэр өдөр охин ***** хичээлээ тараад гэртээ уйлчихсан орж ирсэн гэсэн, ... хохирлыг гаргуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, бага насны хүүхдийг минь айлган сүрдүүлж эд зүйлийг нь дээрэмдсэнд гомдолтой байна” гэх мэдүүлэг,
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн “... Call pad маркийн гар утас 120,000 төгрөг” гэх 2017 оны 10-р сарын 3-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13/,
Нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 26/,
Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Монгол Оюу сургуулийн хашаанаас нэг охин цүнхээ үүрчихсэн гарч ирээд надтай зөрөөд өнгөрсөн юм. Би тэгэхээр нь тэр охины араас нь хараад “хөөе зогсож бай” гэж хэлсэн. Тэр охин зогсчхоор нь би очоод “хөдлөх юм бол ална шүү” гэж хэлсэн. Тэгээд тэр охиныг хөдлөхгүй зогсож байхад нь үүрсэн байсан цүнхнийх нь гадна талын жижиг цахилгаандаж татдаг савных нь цахилгааныг нь татаж утсыг нь аваад эргээд биржийн тийшээ явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...утсыг нь авсан гэхдээ ална шүү гэж хэлээгүй, компьютер тоглоом тоглох мөнгө олох зорилгоор утсыг нь авсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч******нь бага насны хүүхдийг “хөдөлбөл ална шүү” гэж эрүүл мэнд, амь насанд нь хор аюул учруулахаар айлган сүрдүүлж, үүрч явсан цүнхэнд нь байсан гар утсыг илээр, хууль бусаар авсан нь тогтоогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч “ална шүү” гэж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй гэж мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг насанд хүрээгүй хохирогчийн “зогс, ална шүү гэж хэлсэн нь үнэн” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Насанд хүрээгүй хохирогч гар утсыг нь авч байх үед мэдээгүй гэх боловч шүүгдэгчийн хувьд утсыг авахдаа эзэмшигч этгээд хажууд нь байгааг үзсээр, мэдсээр атлаа цүнхэнд нь байсан гар утсыг нь илээр, хууль бусаар авсан үйлдэл нь дээрэмдэх хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ***** нь хохирлоо гаргуулж авсан нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нараас гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв..
Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 5 сар 8 хоногтой байсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5-р зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Өсвөр насны шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД