Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 167

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002120164 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “******* ХХК-д засварчин ажилтай, Дархан сумын 8 дугаар баг, ******* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******, /регистрийн дугаар *******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн хажуу талын авто засварын гадаа *******ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн хажуу талын авто засварын гадаа *******ийг зодож биед нь баруун шагай ясны битүү хугарал, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би *******тэй танилцаад авчирсан 1 шил архи ууж байгаад ******* манай ах “Хөх монгол” бүлгийн тэргүүлэгч гээд томроод байхаар нь би тэгвэл Дарханы “Даяар монгол”-ын тэргүүн, үүсгэн байгуулсан хүн нь байна гэж хэлээд маргалдаж байгаад больсон... гадаа гараад гаражийн баруун талд зогсож байхдаа ******* бид 2 дахин хэрэлдэж байгаад би эргээд хашаа руу хараад бие засах гээд зогсож байтал ******* миний араас баруун хөлрүү хавсарч унагасан. Унаад би яая хөл гэж хэлэхэд чиний хөл чинь ямар хамаатай юм гэж хэлээд ******* дэвсээд байсан. Тэгээд намайг орилоход  ******* гаражаас гарч ирээд намайг үүрээд гаражийн үүдэн дэх цементэн довжоон дээр суулгасан. Тэгээд би хөлөө татсан чинь хөл эргээд байхаар нь хөл хугарсныг мэдсэн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 18-20/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид 3 *******ийн засвараас гараад караоке оръё гэж яриад байж байсан. Тэгээд би түрүүлээд *******ийн засвараас гараад өөрийнхөө засварын газрыг түгжээд гараад ирсэн чинь *******, ******* 2 нэг нэгнээ заамдаад зогсож байсан. *******, ******* хоёрыг салгаад би *******г аваад гэрлүүгээ явж хувцсаа сольсон... тэр үед ******* надад хөл эвгүй гишгээд байна гэж хэлж байсан. Тухайн үед ******* архи уучихсан байсан учир өвдөлтөө мэдрээгүй байх.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 21/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гэртээ очиж ээжтэйгээ цуг юманд явчихаад цагийн дараа буцаад гараж дээрээ ирсэн чинь манай 3-н найз нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд байж байтал *******, ******* нар хоорондоо согтуу маргалдаад байсан. Маргаад байхаар нь би очоод салгасан. Тэр хооронд хэсэг байж байгаад******* бид 2*******ын гаражийг түгжээд тэгээд гараад ирсэн. ******* шээгээд зогсож байсан. Тэгтэл ******* *******г шээж байхад нь араас нь өшиглөсөн хурдан шээ гэсэн. ******* та болиоч ээ гээд *******эд хэлсэн. Эргээд харсан чинь *******г ******* цохиод авсан. Тэгээд *******, ******* 2 хоорондоо заамдалцаад маргаж байсан. Тэгтэл ******* *******ийг гражийнанд наагаад цааш нь түлхсэн. ******* газар унаад******* араас нь очоод *******ийг босгосон...босч ирээд хөл дээрээ алхаад гражийн хажуу талд суусан. Сууж байхдаа миний баруун хөл өвдөөд байна гэсэн. За за одоо салцгаая гээд би*******, ******* хоёрыг өөрийн машиндаа суулгаад аваад явсан...тэр өдөр *******ийн хөл зүгээр байсан. Харин тэр өдөр *******тэй маргаснаас хойш хөл өвдөөд байна гээд хөлөө бариад оролдоод байсан.” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 22/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 369 дугаартай “...*******ийн биед баруун шагай ясны битүү хугарал, хүзүүнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...*******ын гаражаас гараад урагшаа******* ахын граш руу орсон чинь тэр хоёр 0.75 литрийн архи уугаад талд нь орж байсан. Тэгээд надад нэг хундага архи хийж өгөхөөр би уучихаад буцаж гараад машин янзлаж байсан гражруу орж багажаа хураагаад эргээд******* ахын гражруу орж архийн хувааж ууж дуусгасан. Тэгээд байж байтал******* ах би Дархан-Уул аймгийн Даяар Монгол бүлэгт байдаг шдээ гэж хэлтэл танай тэр нагац ах юу юм бэ гэж хэлээд намайг мөрлөөд байхаар нь би гадагшаа гарч машин янзалж байсан гараж руу орж хувцсаа сольж харих гээд гадаа гарсан чинь******* ах өөдөөс гарч ирээд биеэрээ тулаад байхаар нь яагаад байгаа юм бэ зүгээр бай******* ахаа би бие засаадахая гээд гаражны буланд бие засаж байх үед миний хоёр талын гуяруу хөлөөрөө өвдөглөөд байсан. Тэгэхээр эргэж гараад******* ахаа яагаад байгаа юм бэ гэж хэлтэл миний зүүн хөмсөгрүү гараа цохисон. Тэгэхээр заамдаж аваад түлхээд унагасан. Тэгээд ******* намайг татаж аваад машинд суулгасан харин******* ахыг ******* босгож ирээд траншейны таган дээр суулгасан. Тэгээд би *******аа, *******, Энхчулуун бид 4 “BLUE SKY” караокед орж нэг шил архи хувааж уугаад харьсан. Хариад унтаж байхад 3 цагдаа орж ирээд гэрээс аваад цагдаа дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр******* бид хоёрыг байж байтал ******* машинаа янзалж байгаад орж ирсэн. Бид тухайн үед хоёр шил архи уусан байсан. Энэ асуудлыг архинаас болсон гэж үзэж байна. Надад гомдол санал байхгүй. Шүүгдэгч олон хүүхэдтэй тул ажлаа хийсэн нь дээр гэж бодож байна.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч *******гээс гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, *******гийн ХААН банкны 5690044761 тоот дансыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД