| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0157/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\173 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2018\ШЦТ\173
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт*******овгийн*******н *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818001250190 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5-р сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,*******овгийн*******н *******, /Регистрийн дугаар: *******/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *******тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь нүүр цээжний баруун өмнө хэсгийн зулгаралт, зүүн өвдөг, бугалган дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын*******тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн*******ийг зодож нүүр цээжний баруун өмнө хэсгийн зулгаралт, зүүн өвдөг, бугалган дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ... ******* бид 2 маргалдаж хэрэлдсэн. Надтай хамаагүй эрэгтэй хүн холбоод байхаар нь би уурласан. Сайн санахгүй байна ямар ч байсан миний нүүрлүү мангасдаад унагаасан. Намайг ******* зодсон юм. Маргааш нь чи найзынхаа нүүр амыг аймаар болгочихсон байна, чи надад сорвины тос авчраад өгчих тэгээд уучлал гуйчих гэхэд чи надад гай болсон гээд байсан учир цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9/,
*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 02 цагийн орчим******* эгчийн ээж ******* утсаар залгаад аниа чинь айлд согтуу байна ирээд аваадах гэхээр нь зааж өгсөн хаягаар очтол эгч согтуу нүүрээ маажуулчихсан байсан. Тэр айлд бас нэг согтуу эгч байсан өөр хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинэжил, ******* 2 хэрэлдээд унасан боль гэхэд үгэнд орохгүй хэрэлдээд байхаар нь би гараад явчихсан. Өглөө ******* надруу залгаад шөнөжингөө бөөн юм боллоо******* бид 2 зодолдсон*******ийн нүүрийг маажсан... гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
Хохирогч*******ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 21/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...*******ийн биед нүүр цээжний баруун өмнө хэсгийн зулгаралт, зүүн өвдөг, бугалган дахь цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 260 дугаартай дүгнэлт/ хавтаст хэргийн 26/,
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Буруугаа ойлгож байгаа.******* гарч яваад******* бид хоёр хэрэлдэж маргалдаад би түүний нүүрийг маажиж гэмтээсэн” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч******* нь мөрдөн байцаалтын шатанд “нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлт /хх-ийн 64/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД