Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2026/00028

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 1 өдөр

Дугаар 10/ШШ2026/00028

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Бадарчийн *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,56,98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******-******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,56,98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Б.*******-******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 996708 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно, Б.*******-******* нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 4 удаагийн хүсэлтээр нийт 990,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. 2025 оны 8 дугаар сарын *******-ний өдрийн байдлаар Ж.Оюунжаргал нь үндсэн зээлийн үлдэгдэл 990,000 төгрөг, зээлийн хүү 491,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,96 төгрөг нийт 1,56,98 төгрөг төлөөгүй байна. Иймд Б.*******-*******эс 1,56,98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.*******-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,56,98 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Бадарчийн *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,56,98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,97 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 19,986.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,986.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА