| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01527/И |
| Дугаар | 103/ШШ2026/00071 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2026/00071
2026 0******* ******* *******03/ШШ2026/0007*******
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны *******2 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Залуус *******6 дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт ************** холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар 202 оны *******2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л. нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,320,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Л. нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 202 оны 6 дугаар сарын 2-нд 39-р байрны үйлчлэгч Тогосоо гэдэг эмэгтэй банкнаас зээл авч өгөөч гэхээр нь *******,000,000 төгрөгийг Хаан банкнаас тэтгэврийн зээл аваад авч өгсөн. Тухайн үед охин Б.аа дагуулж ирээд охиныхоо 20******* онд авсан газар өмчлөлийн гэрчилгээг үзүүлээд 2,000,000 төгрөг нэмээд аваад өгөөч гэхэд нь боломжгүй гэж хэлсэн. Гэтэл хашаагаа барих гээд хүнтэй ярьчихсан байгаа юмаа, туслаач гээд гуйгаад байсан учраас 202 оны 6 дугаар сарын 28-нд дахин тэтгэврийн зээл авч өгсөн. Б. нь 7,8,9 сард хүүг нь өгөөд *******0 сард мөнгийг чинь өгнө гэсэн боловч *******20,000 төгрөгийн хүү өгсөн. Одоо хүртэл хүү болон мөнгийг өгөөгүй байна. Иймд Б.аас үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б. нь 2,320,000 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 78.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ************** холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,320,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,070 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 26,03 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26,03 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА