Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2026/00073

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2026/00073

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 45/1 тоотод байрлах, *******-Ус *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 841,445.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

*******-Ус ******* нь Ц.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 841,445.61 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух Ц.******* нь 2025 оны 2 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарыг дуусталх халуун, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох *******6,669.76 төгрөг, алданги 1*******,275.85 төгрөг нийт 833,945.61 төгрөгийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаа тул Ц.*******гөөс үйлчилгээний хөлс болох *******6,669.76 төгрөг, алданги 1*******,275.85 төгрөг, бусад зардал 7,500 төгрөг нийт 833,945.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суугч Ц.*******гөөс нэхэмжилсэн дүн 841,445.61 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагад төлсөн нь үнэн болно гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 841,445.61 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *******-Ус *******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 841,445.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 24,745 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.*******гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 24,745 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 12,372.5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.