| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0158/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\176 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2018\ШЦТ\176
*******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овгийн *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818001850184 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5-р сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *******-Уул аймгийн ******* сургуульд багш ажилтай, ам бүл-6, нөхөр 4 хүүхдийн хамт *******-Уул аймгийн*******тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ын******* /регистрийн дугаар *******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч******* нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр *******-Уул аймгийн *******тоотод нөхөр*******тай маргалдах үедээ цонхоороо “Шарф” маркийн 32 инчийн зурагт шидэж гадаа явж байсан 10 настай*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр *******-Уул аймгийн *******тоотод нөхөр*******тай маргалдах үедээ цонхоороо “Шарф” маркийн 32 инчийн зурагт шидэж гадаа явж байсан 10 настай*******гийн эрүүл мэндэд тархи доргилт, хуйхны хаван бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед авга эгч*******ийн “ Тэргэл” нэртэй дэлгүүр дээр байж байгаад манай эгч намайг гэрлүүгээ майонез аваад ор гэхээр нь би тэрийг нь аваад машин замаар хөндлөн гараад гэрлүүгээ орох гээд 1 дүгээр байрны урд очиход эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрэлдээд энэ зурагтыг чинь гаргаад шидлээ мэдэв үү гээд нэг эрэгтэй хүн дуугарах шиг болсон. Тэгээд миний дээрээс зурагт дэлгэцээрээ унаад цохисон. Би газар унаад босоод гэрлүүгээ гүйж ороод эгч Тэргэл, ах Мөнх-Од байхаар нь миний толгой дээрээс зурагт уначихлаа гээд хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай дүү Гэгээлэнгийн төрсөн өдөр болоод орой тэмдэглэнэ гэж байсан юм. тэгээд би найзындаа байж байгаад 20 цагийн орчим гэрлүүгээ орох гээд явж байхад манай телевизор гадаа хагарчихсан хэвтэж байхаар нь би гэрлүүгээ орсон чинь ээж ганцаараа гэртээ унтаж байсан. Тэгээд цагдаагаас над руу залгаад асуухаар нь би манай телевизор байна гэж хэлсэн юм. Манай ээж******* телевизороо цонхоор шидсэн гэж дараа нь надад өөрөө хэлж байсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 21/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2018оны 03 дугаар сарын 08-ны өдөр баярын өдөр байсан болохоор хоол хийгээд байж байхад 20 цагийн орчим манай хадам талын хамаатан 10 настай******* уйлаад ороод ирсэн. Тэгээд юу болсон бэ гэсэн чинь миний дээрээс зурагт унаад намайг цохичихлоо гээд уйлаад хувцас хунар нь шороо болчихсон байсан. Тэгээд хаана юу болсон талаар асуусан чинь 1 дүгээр байрны гадна явж байхад нэг хүн тэгвэл энэ зурагтыг чинь гаргаад хаячихъя гэж орилж байсан нь сонсогдоод удаагүй миний дээрээс зурагт унаад цохьчихсон гэсэн” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 22/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэр үед эхнэр өнөөдөр намайг боддоггүй юм аа гэхэд охины төрсөн өдрөөр архи уулаа гээд уурлаад, эхнэр******* бид 2 маргалдаад би уурандаа тавиур дээр байсан хавтгай шарф телевизорыг гараараа хананд хавсарч цохиж эвдээд гараад яваад шаазгайтад ойчдын 18-23 тоотод байдаг ээжийнхээ гэрт очоод унтсан юм. маргааш өдөр нь гэрт ирсэн чинь телевизор байхгүй байсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 23/,
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Тэргэл дэлгүүрт*******надтай хамт байж байгаад гэр рүү харих гээд ганцаарааа гараад явсан. Тэгээд 15 орчим миний охин Тэргэл надруу утсаар залгаад*******гийн дээрээс зурагт унасан гээд хувцас нь шороо болсон уйлаад орж ирлээ гээд би мэдсэн.” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 15/,
*******-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №336 дугаартай шинжээчийн “... *******гийн биед тархи доргилт , хуйхны хаван тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. “ гэх дүгнэлт, / хавтаст хэргийн 25/,
“Шарф” маркийн 32 инчийн зурагтыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-12/
Яллагдагч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр уурласандаа гэрийхээ Sharp маркийн 32 инч телевизорыг цохиод хагалчихаар нь чи эвдэж болсон юм чинь гаргаад шидчихье гэж хэлээд гал тогооны цонхоор гаргаад шидчихсэн юм. Хэсэг хугацааны дараа манай том хүү*******орж ирээд та цонхоор зурагт шидэхдээ хүүхдийн толгой дээр шидчихэсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч *******гийн эмчилгээний зардалд 200,000 төгрөг гаргаж өгсөн ба иргэний нэхэмжлэгч ******* нь нэмж нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Шарп” маркийн 32 инчийн зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД