| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01304/И |
| Дугаар | 318/ШШ2026/00016 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 318/ШШ2026/00016
| 2025 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 318/ШШ2026/00016 | Увс аймаг |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: З.Ц,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: З.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1974 онд төрсөн 51 настай. 1990-1991 онд ТМС-д Увс Улаангомд суралцаж байсан. 1992-1993 онд Туяа нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Туяа нэгдлийн малчнаар 1992 оны 03 дугаар сараас 1993 оны 07 сар хүртэлх ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байна. Иймд 1992 оны 3 дугаар сараас 1993 оны 7 сар хүртэлх хугацаанд ажилласан байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 460 дугаартай тодорхойлолт, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 7 дугаартай зөвлөмжийн хуудас, З.Ц-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Пийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Тгийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийдвэрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагч З.Ц-ын хүсэлтээр Б.П, Х.Т нараас гэрчийн мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З.Ц-ын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул хүсэлт гаргагч З.Цын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч З.Ц ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Би 1992-1993 онд Увс аймгийн Тариалын сумын Туяа нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан тушаал Увс аймгийн архиваас олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Миний бие нь 1992 оны 3 дугаар сараас 1993 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Увс аймгийн Тариалын сумын Туяа нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 460 дугаартай тодорхойлолтоор “Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1992-1993 оны тушаалын баримтыг судалж үзэхэд З.Ц-ийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй болно” гэжээ.
Хэдийгээр хүсэлт гаргагч З.Ц-ын ажиллаж байсан байдлыг тогтооход ач холбогдол бүхий тушаалын баримт Увс аймгийн Архивын хэлтсийн сан хөмрөгт хадгалагдаагүй байх боловч хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтад үндэслэн хүсэлт гаргагч З.Ц-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Тодруулбал, хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргасан түүний хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт Туяа компанийн захирлын 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаартай тушаалаар “1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Мянганы мал аж ахуйн салбарын малчнаар томилов” гэх бичилт хийгдсэн байх бөгөөд 1992 оны 3 дугаар сараас 1993 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, олгосон цалин хөлсийн талаарх бичилт хийгджээ.
4.2 Гэрч Б.П “...Би 1982 онд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1982 онд жолоочоор ажилд орсон. Намайг ажилд орсны дараа тус нэгдэлд малчнаар ажилд орж, нэгдэл тарж Туяа ХК болоход ч З.Ц малчнаар ажиллаж байгаад Туяа ХК нь Туяа Увс хоршоо болоход хувиараа мал малласан...” гэж мэдүүлсэн бол гэрч Х.Т ”...Би 1982 оноос Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд хэвлэл түгээгч, агтач малчин зэргээр 1996 он хүртэл ажиллаж байсан. З.Цын аав, ээж нь Туяа нэгдэлд мал маллаж байсан. З.Ц нэгдэл тарахад Туяа ХК-д мал маллаж байсан...” гэж мэдүүлжээ.
5. Хэдийгээр хүсэлт гаргагч З.Ц-ын хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт 1992 оны 3 дугаар сараас хойш Увс аймгийн Тариалан сумын Туяа Хувьцаат компанид ажиллаж, цалин хөлс авсан тухай тэмдэглэсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтрийн ажилд орсон он, сар, өдөр хэсэгт 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн, гэрч нар нь хүсэлт гаргагч З.Ц-ын ажилд орсон хугацааны талаар тодорхой мэдүүлээгүй тул хүсэлт гаргагч З.Цыг 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа Хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан гэж дүгнэлээ.
Иймд хүсэлт гаргагч З.Ц-ийн 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа Хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч З.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч З.Ц-ын 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа Хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч З.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:318/ШШ2026/00016 Увс аймаг, Тариалан, 5 дугаар багт оршин суух, 1974 онд төрсөн, регистрийн ОМ74121708 дугаартай, Шаавай овогт Зундуйн Цэцэгбалын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: З.Цэцэгбал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Цэцэгбал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1974 онд төрсөн 51 настай. 1990-1991 онд ТМС-д Увс Улаангомд суралцаж байсан 1992-1993 онд Туяа нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Туяа нэгдлийн малчнаар 1992 оны 03 сараас 1993 оны 07 сар хүртэлх ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байна. Иймд 1992 оны 03 сараас 1993 оны 07 сар хүртэлх хугацаанд ажилласан байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 460 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын Нийгмийн даатгалын газрын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 7 дугаартай зөвлөмжийн хуудас, З.Цэцэгбалын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Пүрэвийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Тамсрангийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийдвэрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагч З.Цэцэгбалын хүсэлтээр Б.Пүрэв, Х.Тансран нараас гэрчийн мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З.Цэцэгбалын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул хүсэлт гаргагч З.Цэцэгбалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. З.Цэцэгбал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Би 1990-1991 онд ТМС-д Увс аймгийн Улаангом суманд суралцаж байсан. 1992-1993 онд Увс аймгийн Тариалын сумын Туяа нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан тушаал Увс аймгийн архиваас олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Миний бие нь 1992 оны 3 дугаар сараас 1993 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Увс аймгийн Тариалын сумын Туяа нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргасан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт Туяа компанийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаартай тушаалаар 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Мянганы мал аж ахуйн салбарын малчнаар томилов гэж бичжээ.
Иймд З.Цэцэгбалын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Увс аймгийн Тариалын сумын Туяа нэгдлийн малчнаар мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй ба 1992 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалын сумын Туяа нэгдлийн малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.2 Гэрч Б.Пүрэв ...Би 1982 онд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1982 онд жолоочоор ажилд орсон. Намайг ажилд орсны дараа тус нэгдэлд малчнаар ажилд орж, нэгдэл тарж Туяа ХК болоход ч З.Цэцэгбал малчнаар ажиллаж байгаад Туяа ХК нь Туяа Увс хоршоо болоход хувиараа мал малласан... гэж мэдүүлжээ.
4.3 Гэрч Х.Тансран ...Би 1982 оноос Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд хэвэл түгээгч, аагатч малчин зэргээр 1996 он хүртэл ажиллаж байсан. З.Цэцэгбалын аав, ээж нь Туяа нэгдэлд мал маллаж байсан. З.Цэцэгбал нэгдэл тарахад Туяа ХК-д мал маллаж байсан... гэж мэдүүлжээ.
4.2 Гэрч Б.Пүрэв, Х.Тамсран нар нь хүсэлт гаргагч З.Цэцэгбалтай Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан гэх цаг хугацаанд буюу 1992-1993 оны хооронд Увс аймгийн Тарилан сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Пүрэвийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Тамсрангийн ажиллаж байсан байдлыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн З.Цэцэгбалийн 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч З.Цэцэгбалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Шаавай ургийн овогт Зундуйн Цэцэгбалын 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч З.Цэцэгбалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА