Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2018\ШЦТ\179

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн*******ын *******т холбогдох эрүүгийн 1818000920171 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан сумын 15 дугаар баг, ******* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн*******ын ******* /регистрийн дугаар *******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан сумын 15 дугаар баг, ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан сумын 15 дугаар баг, ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нөхөр ******* бид 2 шөнө 01 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд бид 2 маргалдсан. Тэгэхэд ******* гитараар миний зүүн хацар руу цохисон. Hүү маань надад  мөс авч өгөхөөр нь цохиулсан хэсэгтээ мөс тавиад хэвтэж байтал миний нүүр хавдаад унасан. Тэгэхээр нь уур хүрээд нөгөө мөсөө аваад ******* руу шидсэн. Мөс мөр орчимд нь оносон. Тэгэхэд ******* буцаагаад мөсийг над руу шидээд миний зүүн нүдний зовхи, хөмсөг хоёрын дунд оноод цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12/

Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2018 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 02 цагийн үед манай ах намайг дуудсан, ээжийн нүдийг ******* цохьчихлоо гэсэн. Тэр өдөр би найзындаа хонож байсан юм. Ингээд гэртээ ирэхэд ээжийн нүднээс цус гарчихсан байхаар нь түргэн дуудаж ээж эмнэлэг рүү явсан. Намайг очиход ******* байхгүй байсан. Ээж ******* мөс шидчихсэн гэж маргааш нь хэлсэн юм” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 13/,

 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой унтаж байтал 01 цаг өнгөрч байхад ээж ******* хойд аав ******* 2 согтуу орж ирсэн. Тэгээд хоорондоо маргаад байсан. Би нөгөө өрөөнөөс гараад иртэл ******* ах гитар барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь гитарыг нь булааж авсан, ээж гитараар намайг цохьчихлоо гэж байсан. Ээжийн шанаа хацар орчимд нь хавдчихсан байхаар нь гарч савтай ус хөлдсөн байснаас мөс авчраад ээждээ хавдсан хэсэгт нь тавьж өгчихөөд нөгөө өрөөндөө ороод байж байтал 02 цагийн үед ээж орилоод унахаар нь гараад иртэл ээж нүдээ дарчихсан нүд орчим нь цус гарч байхаар нь нүд нь сохорчихож гэж айгаад би цагдаа руу дуудлага өгөөд дүү *******ыг утсаар дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

 

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ******* гэртээ ороод байж байтал ******* орилоод дайраад байсан. Тэгээд хэрэлдэж маргалдсан, уурандаа мөс шидсэн чинь *******г оноод цус гарсан хамарных нь дээд талднүд хөмсөг орчимд нь оночихсон гэж ярьж байсан. ******* ярихдаа бид 2 муудалцаад ******* мөс шидсэн гэж ярьж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №209 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 18/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 27-28/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ/ хавтаст хэргийн 29-44/,

 

Хамтарсан багийн хурлын тэмдэглэл/ хавтаст хэргийн 48-49/

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ахин ийм байдал гаргахгүй6” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжтой байдлыг харгалзан торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ******* нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн*******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******оос гаргуулах төлбөргүй, хохирогч ******* нь эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой нэхэмжлэлээ жич гарган иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн*******ын *******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД