Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00036

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

            Нэхэмжлэгч: М.К ХХК-ийн,

            Хариуцагч: Я.Д-д холбогдох,

            Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,858,194.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.К ХХК-ийн гүйцэтгэх захирал К.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 4********1 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан 8*****5 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Huawei nova 13, White төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 150,482.08 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,588,537.18 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 119,175 төгрөг нийт 1,858,194.26 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Я.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Я.Д нь М.К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,858,194.26 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг үнийн дүнг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч М.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие М.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нь хариуцагч Я.Дгийн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Я.Д нь нэхэмжлэгч М.Ки ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,858,194.26 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.К ХХК-ийн, Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,858,194.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Д нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Я.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,681 төгрөгийн тал хувь болох 22,340.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1********1 тоот данснаас 22,340.5 төгрөгийг, хариуцагч Я.Дгаас 22,340.5 төгрөгийг тус тус гаргуулж, М.К ХХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.К ХХК-ийн, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,858,194.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Д нь 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,681 /дөчин дөрвөн мянга, зургаан зуун наян нэг/ төгрөгийн тал хувь болох 22,340.5 /хорин хоёр мянга, гурван зуун дөчин, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1***********1 тоот данснаас 22,340.5 /хорин хоёр мянга, гурван зуун дөчин төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Я.Дгаас 22,340.5 /хорин хоёр мянга, гурван зуун дөчин төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, М.К ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА