| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00045/И |
| Дугаар | 318/ШШ2026/00038 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 318/ШШ2026/00038
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 318/ШШ2026/00038 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Т Б. ХХК-ийн,
Хариуцагч: Ж.С-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,789,118.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ж.С нь Т Б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсон байна. 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр З*************8 тоот гэрээний дагуy IPhone 16 Plus маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,000,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2191650 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 590,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3*************8 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,790,944.41 төгрөг, үндсэн хүүнд 291,332.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,390.47 төгрөг, 2191650 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 563,198.32 төгрөг, үндсэн хүүнд 117,698.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,554.92 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, нийт 4,789,118.97 төгрөгийг хариуцагч Ж.С-с гаргуулах” гэжээ.
Хариуцагч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ж.С нь Т Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,789,118.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг үнийн дүнг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 3 хуваан төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Т Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Ж.Сын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Ж.С нь нэхэмжлэгч Т Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,789,118.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 3 хуваан төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,789,118.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.С хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч Ж.С нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,575.90 төгрөгийн тал хувь болох 45,787.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1************1 тоот данснаас 45,787.95 төгрөгийг, хариуцагч Ж.Саас 45,787.95 төгрөгийг тус тус гаргуулж, “Т Б ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,789,118.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.С нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 3 хуваан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,575.90 /ерэн нэгэн мянга, таван зуун далан таван төгрөг, ерэн таван мөнгө/ төгрөгийн тал хувь болох 45,787.95 /дөчин таван мянга, долоон зуун наян долоон төгрөг, ерэн таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1***********1 тоот данснаас 45,787.95 /дөчин таван мянга, долоон зуун наян долоон төгрөг, ерэн таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ж.Саас 45,787.95 /дөчин таван мянга, долоон зуун наян долоон төгрөг, ерэн таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, “Т Б ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА