Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 137/ШШ2026/00075

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би нэхэмжлэгч Т.б.ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,033,032.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У хот, Х дүүрэг, ...-р хороо, С оргил, М Г хороолол,  Ж гудамж ... тоотод байрлах Т.б.ф ББСБ ХХК /ХХД:, РД:, утас: / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.М нь 2025 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-159930 дугаартай зээл 314 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:93001-159930 дугаартай зээлэнд Үндсэн зээлийн үлдэгдэл: 4,161,656.98 төгрөг, зээлийн хүү: 1,775,260.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 76,115.33 төгрөг нийт 6,013,032.57 төгрөг. "Т.б.ф ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч А.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч А.М нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 616474 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001159930 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,161,656.98 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,775,260.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 76,115.33 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг бүгд 6,033,032.57 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч А.М-гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сум ..-р баг З гудамж ... тоотод оршин суух, Х овогт А-ын М /РД:, утас: / нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие А.М нь Т.б.ф ХХК-с авсан 6,033,032.57 төгрөгийг төлж барагдуулж өгнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.б.ф ББСБ ХХК нь хариуцагч А.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,033,032.57 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.М нь зээлийн гэрээний үүрэгт 6,033,032.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.б.ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,033,032.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,479 төгрөгийг 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үдэх 50 хувь буюу 55,739.5 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 55,739.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА