Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00041

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00041

Увс аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

            Нэхэмжлэгч: Т.Б ХХК-ийн,

Хариуцагч: Н.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 711,150.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Н.Э нь Т.Б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-01-27-ны өдөр З************1 тоот гэрээний дагуу Samsung A54 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,238,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:3***********1 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 566,965.18 төгрөг, үндсэн хүүнд 123,787.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,397.32 төгрөг, нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, нийт 711,150.42 төгрөгийг хариуцагч Н.Э-с гаргуулах” гэжээ.

            Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Нарантуяа овогтой Эрдэнэцэцэг нь Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 711,150.42 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Н.Эийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 711,150.42 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Б  ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 711,150.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Н.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,617.60 төгрөгийн тал хувь болох 10,808.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1***********1 тоот данснаас 10,808.8 төгрөгийг, хариуцагч Н.Эээс 10,808.8 төгрөгийг тус тус гаргуулж, “Т.Б ” ХХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 711,150.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Э нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,617 /хорин нэгэн мянга, зургаан зуун арван долоон/ төгрөгийн тал хувь болох 10,808.8 /арван мянга, найман зуун найман төгрөг, найман мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1***************1 тоот данснаас 10,808.8 /арван мянга, найман зуун найман төгрөг, найман мөнгө/ төгрөгийг, хариуцагч Н.Эээс 10,808.8 /арван мянга, найман зуун найман төгрөг, найман мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, “Т.Б ” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА