| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0167/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\180 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2018\ШЦТ\180
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт*******овогт *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818003450189 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай боловч одоо эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,*******овогт *******ын *******, /регистрийн дугаар: *******/ урьд:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-ийн 7 дугаар байрны арын зам дээр ******* улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч *******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-ийн 7 дугаар байрны арын зам дээр ******* улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч*******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...“Наран” зочид буудлаас гараад түүний арын 4/7 дугаар байрны арын замаар *******түрүүлээд араас нь ******* гараад би тэд нарын араас гарч явсан чинь хуучин Дарханы чиглэлээс ирж байсан жижиг тэрэг ирээд намайг урд хэсгээрээ мөргөөд би зам дээрээ унасан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23/
Гэрч*******ий мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр болсон асуудлын талаар нь мэдээгүй, маргааш нь манай дүү ******* би өчигдөр орой таны машиныг жолоодож яваад хүн мөргөсөн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,
Гэрч М.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Наран буудлаас *******, *******, бид 3 гараад хуучин Дархан явах гээд хээтэй хорооллын 4-6-р байрны харалдаа зам хөндлөн гарч байхад хуучин Дарханаас ирж байсан 1 машин *******г мөргөөд унагаасан. *******бид 2 түрүүлээд зам хөндлөн гарч явсан. ******* бид хоёрын ардаас зам хөндлөн гарч байсан. Ард юм дуугараад эргээд хартал ******* зам дээр хэвтэж байсан. Саарал өнгийн жижиг тэрэг байсан” гэх мэдүүлэг. /хавтатс хэргийн 32-33/,
Шинжээч С.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутанд осол болсон газарт очиж үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэгээр тоормозны мөр илрээгүй, явган зорчигч машинаас 2,55 метр зайд шидэгдсэн байсан. Замын байдал, тээврийн хэрэгслийн байрлал зэргийг үндэслэн зогсоох арга хэмжээ аваагүй үндэслэлээр П. *******ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт зөрчсөн гэж дүгнэлт гаргасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №452 дугаартай шинжээчийн “...*******ийн биед зүүн шилбэний шаант ясны гадна булуу хэсгийн битүү хугарал, өвдөгний үений гадна жийргэвч мөгөөрс болон тойгны дотор холбоосны суналт, урагдал, тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39/,
Зам тээврийн ослын талаарх шинжээчийн “...жолооч П. ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтыг зөрчсөн” гэх 2018 оны 05 сарын 03-ны өдрийн №20 дугаартай ослын талаархи шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 36/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10/,
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугийн талаар маргахгүй байна, хохирогчийн эмчилгээний зардал бусад төлбөрийг барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч*******өд 1,050,000 төгрөг гаргаж өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД