Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00046

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00046

 

Увс аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: П.Б ХХК-ийн, 

Хариуцагч: Г.Б-т холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,437,181.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г.Б нь манай компанитай 2024 оны 11 сарын 25-ны өдөр L********4 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны Дансанд зээлийг олгосон. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7820744452 зээлийн дансны дугаартай, 1,202,000.00 /нэг сая хоёр зуун хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5814075523 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь: - Үндсэн зээл: 1,050,197.92 /нэг сая тавин мянга нэг зуун ерөн долоон төгрөг ерөн хоёр мөнгө / - Шимтгэл: 0.00 - Үндсэн хүү: 375,065.65 /гурван зуун далан таван мянга жаран таван төгрөг жаран таван мөнгө / - Нэмэгдүүлсэн хүү: 3,418.18 /гурван мянга дөрвөн зуун арван найман төгрөг арван найман мөнгө/ нийт: 1,428,681.75 /нэг сая дөрвөн зуун хорин найман мянга зургаан зуун наян нэгэн төгрөг далан таван мөнгө/ Иймд зээлдэгч Г.Бээс үндсэн зээлийн төлбөрт 1,050,197.92 /нэг сая тавин мянга нэг зуун ерөн долоон төгрөг ерөн хоёр мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 375,065.65 /гурван зуун далан таван мянга жаран таван төгрөг жаран таван мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,418.18 /гурван мянга дөрвөн зуун арван найман төгрөг арван найман мөнгө/ төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 1,437,181.75 /нэг сая дөрвөн зуун гучин долоон мянга нэг зуун наян нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ        

            Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г.Б нь П.Б ХХК-д 1,222,681.7 төгрөгийн өртэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 2026 оны 02 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч П.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буян-Арвижих шүүхэд гаргасан хүсэлтдээ: “П.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б /РД:ОЖ95041206/-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,437,181.75 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т "Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч П.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,437,181.75 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан П.Б  ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,437,181.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Г.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,945 төгрөгийн тал хувь болох 18,972.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1*********1 тоот данснаас 18,972.5 төгрөгийг, хариуцагч Г.Бээс 18,972.5 төгрөгийг тус тус гаргуулж, “П.Б” ХХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,437,181.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “П.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,945 /гучин долоон мянга, есөн зуун дөчин таван/ төгрөгийн тал хувь болох 18,972.5 /арван найман мянга, есөн зуун ерэн хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1*********1 тоот данснаас 18,972.5/ арван найман мянга, есөн зуун ерэн хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Г.Бээс 18,972.5 /арван найман мянга, есөн зуун ерэн хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, “П.Б” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА