| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00051/И |
| Дугаар | 318/ШШ2026/00061 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 318/ШШ2026/00061
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 318/ШШ2026/00061 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: ТБ ХХК-ийн,
Хариуцагч: С.О-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,169,416.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч С.О нь Т Б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-09-06-ны өдөр З************2 тоот гэрээний дагуу IPhone15 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,788,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3************2 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,629,533.29 төгрөг, үндсэн хүүнд 511,440.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,442.90 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 3,169,416.81 төгрөгийг хариуцагч С.О-с гаргуулах” гэжээ.
Хариуцагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.О нь Т Б ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 3,169,416.81 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн төлж барагдуулна ” гэжээ.
Нэхэмжлэгч Т Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч С.Оийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч С.О нь нэхэмжлэгч Т Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,169,416.81 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,169,416.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч С.О нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,660.67 төгрөгийн тал хувь болох 32,830.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1*******1 тоот данснаас 32,830.3 төгрөгийг, хариуцагч С.Оээс 32,830.3төгрөгийг тус тус гаргуулж, “Т Б ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,169,416.81төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.О нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,660.67 /жаран таван мянга, зургаан зуун жаран төгрөг, жаран долоон мөнгө/ төгрөгийн тал хувь болох 32,830.3 /гучин хоёр мянга, найман зуун гучин төгрөг, гурван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1*******1 тоот данснаас 32,830.3 /гучин хоёр мянга, найман зуун гучин төгрөг, гурван мөнгө/ төгрөгийг, хариуцагч С.Оээс 32,830.3/ гучин хоёр мянга, найман зуун гучин төгрөг, гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, “Т Б ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА