| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0165/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\181 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2018\ШЦТ\181
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* тоотод оршин суудаг. Ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, /регистрийн дугаар*******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 3 дугаар*******тоот иргэн *******ийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 66,000 төгрөгний эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ******* тоот иргэн *******ийн байшингийн амбаарын хаалганы доогуур нэвтэрч 66,000 төгрөгний үнэ бүхий насос, усны хоолой хулгайлсан болох нь:Ц
Хохирогч *******ийн “... Манай хөрш *******над руу залгаад танай амбаараас танихгүй эрэгтэй хүмүүс усны мотор болон бусад эд зүйлийг чинь аваад байна, та мэдэж байгаа юу гэж ярьсан” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 16-17/,
Гэрч Б.Дэлгэрсайханы “...******* надад хэлэхдээ ******* эгчийн байшингийн үүдний амбаарын модон хаалганыхан доод хэсэг нь бага зэрэг зайтай байхаар нь гаднаас нь татаж том зай гаргаж байгаад шургаж ороод үүдний амбаарт байсан мотор, шланкыг нь хаалганы орсон хэсгээрээ буцааж гаргаж авсан гэж хэлсэн. Байшингийн үүдний амбаарны модон хаалганы цоожны доод ирмэг хэсэг нь гадагшаа сөхөгдөж ангайсан би хадаасаар цааш нь буюу дотогш дарж хадаж янзалсан. Тэр гадагшаа сөхөгдсөн хэсгээр ******* шургаж орсон гэсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20-21/
Гэрч *******ы “... *******гийн байшингийн үүдэнд нэг залуу босоод суугаад байгаа харагдсан тэгэхээр нь би жаахан байж байгаад дахиад харсан чинь нөгөө өндөр туранхай залуу урт шланк чирээд баруун талынх нь хашаа руу орж байгаа харагдсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 23-24/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 5-7/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хавтаст хэргийн 11-13/,
Шүүгдэгч *******ын “... ******* эгчийн модон байшингийнх нь хаалганы доод хэсгийг нь татаж байгаад доогуур нь шургаж ороод үүдний амбаар дотор нь байсан худгийн ус татдаг мотор, хуванцар хоолойг нь хаалганы орсон хэсгээр гадагш нь татаж гаргаад буцаад*******ын гэр лүү чирээд явж байтал урд талын хашааны эмэгтэй намайг хашааны завсраар харчихсан” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 34-35/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч *******ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.*******д хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн байх ба шүүх хуралдааны өмнө “надад нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, *******ын хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох болсныг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД