| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00060/И |
| Дугаар | 318/ШШ2026/00065 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 318/ШШ2026/00065
| 2026 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 318/ШШ2026/00065 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Г.б ХК-ийн,
Хариуцагч: М.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 26,783,768.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М.Б /РД: ***** / 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Г бтай ЗГ**********-2024/06/07 дугаарт гэрээ байгуулан 25,000,000.00 /Хорин таван сая/ төгрөгийн зээлийг 14.4% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Хариуцагч М.Б нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ****** дугаарт зээлийн гэрээний үүрэгт төгрөгөөр:
| Үндсэн зээлийн төлбөр | 22,572,265.00 төгрөг |
| Үндсэн хүү | 4,009,971.00 төгрөг |
| Нэмэгдүүлсэн хүү | 198,532.97 |
| Нийт | 26,783,768.97 төгрөг |
Бүгд 26,783,768.97 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 291,869.00 төгрөг төлсөн төлбөрийн хамт М.Б-аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.Б Г б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 26,783,768.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг үнийн дүнг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр 26 сарын хугацаатай төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Г б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Г б ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч М.Б хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Г б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 26,783,768.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр 26 сарын хугацаатай төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 26,783,768.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч М.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,869 төгрөгийн тал хувь болох 145,934.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 1*********1 тоот данснаас 145,934.5 төгрөгийг, хариуцагч М.Баас 145,934.5 төгрөгийг тус тус гаргуулж, Г б ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 26,783,768.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б нь 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр 26 сарын хугацаатай төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,869 /хоёр зуун ерэн нэгэн мянга, найман зуун жаран есөн мянга/ төгрөгийн тал хувь болох 145,934.5 /нэг зуун дөчин таван мянга, есөн зуун гучин дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 145,934.5 /нэг зуун дөчин таван мянга, есөн зуун гучин дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч М.Баас 145,934.5 / нэг зуун дөчин таван мянга, есөн зуун гучин дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, Г б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА