| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00063/И |
| Дугаар | 318/ШШ2026/00066 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 318/ШШ2026/00066
| 2026 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 318/ШШ2026/00066 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Г б ХК-ийн,
Хариуцагч: М.Ж-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 12,303,530.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г бны хариуцагч М.Ж /РД: ОЮ82070321/ нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Г бтай З***** дугаарт зээлийн гэрээ байгуулан 13,500,000.00 /Арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүү 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан.
Хариуцагч М.Ж нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа бөгөөд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ6205158123 дугаарт зээлийн гэрээний үүрэгт төгрөгөөр :
| Үндсэн өр | 11,744,137.42 төгрөг |
| Үндсэн хүү | 552,051.57 төгрөг |
| Нэмэгдүүлсэн хүү | 7,341.71 төгрөг |
| Нийт дүн | 12,303,530.70 төгрөг |
Бүгд 12,303,530.70 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 211,806 төгрөг төлсөн төлбөрийн хамт М.Жаас гаргуулж өгнө үү:” гэжээ.
Хариуцагч М.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.Ж нь Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар багт амьдардаг. Миний бие Г б ХК-аас 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 13,500,000 төгрөгийн зээл аваад графикын дагуу төлж байгаад дахин нэмж зээл авч оюутан хүүхдийнхээ төлбөр төлөх гэсэн боловч нэмж зээл өгөөгүй учир цалингаа урьдчилж аваад оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Г б ХК-аас 2025 оны 12 дугаар сард залгасан ба надад хугацаа өгөөч, 800,000 төгрөг хийе гэсэн ч боломжгүй байна гэсэн. 2026 оны эхээр урьдчилгаа бичүүлж, танай банкаар дамжуулж цалингаа авч байя гэж хэлсэн. Би энэ байдлаар гуйж, шүүхэд бүү өгөөрэй гэсээр байхад шүүхэд өгсөн байна. Би гомдолтой байна. Иймд би 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс урьдчилгаа бичүүлээд Г бны дансаараа цалингаа оруулж, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,400,000 төгрөг, төлж үлдэх 9,403,530 төгрөгийг 2026 оны 3 дугаар сараас эхлэн 2027 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 28-ны өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Г б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.На шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Г б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нминий бие хариуцагч М.Жын хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч М.Ж нь нэхэмжлэгч Г б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,303,530.70 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,400,000 төгрөг төлж, үлдэх 9,403,530 төгрөгийг 2026 оны 3 дугаар сараас эхлэн 2027 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 28-ны өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 12,303,530.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч М.Ж нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,806 төгрөгийн тал хувь болох 105,903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 105,903 төгрөгийг, хариуцагч М.Жаас 105,903 төгрөгийг тус тус гаргуулж, Г б ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М.Ж нь нэхэмжлэгч Г б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,303,530.70 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,400,000 төгрөг төлж, үлдэх 9,403,530 төгрөгийг 2026 оны 3 дугаар сараас эхлэн 2027 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 28-ны өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,806 /хоёр зуун арван нэгэн мянга, найман зуун зургаан/ төгрөгийн тал хувь болох 105,903 /нэг зуун таван мянга, есөн зуун гурван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 10*******1 тоот данснаас 105,903 /нэг зуун таван мянга, есөн зуун гурван / төгрөгийг, хариуцагч М.Жаас 105,903 / нэг зуун таван мянга, есөн зуун гурван/ төгрөгийг тус тус гаргуулж, Г б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА