| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00057/И |
| Дугаар | 318/ШШ2026/00076 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 318/ШШ2026/00076
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 318/ШШ2026/00076 | Увс аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Т б ХХК-ийн,
Хариуцагч: Б.А-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 569,050.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.А нь Т б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-05-17-ны өдөр 2130749 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 381,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2130749 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 379,964.62 төгрөг, үндсэн хүүнд 160,023.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,462.36 төгрөг, шимтгэлд 2,600.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 569,050.55 төгрөгийг хариуцагч Б.А-аас гаргуулах” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А /****/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Т б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,703.40 төгрөгийн тал хувь болох 7,851.7 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 1*********1 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 1*********1 тоот данснаас 7,851.7 төгрөг гаргуулж, Т б ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Амгаланбаатарт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 569,050.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Т б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,703.40 /арван таван мянга, долоон гурван төгрөг, дөчин мөнгө/ төгрөгийн тал хувь болох 7,851.7 /долоон мянга, найман зуун тавин нэг төгрөг, долоон мөнгө/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 1*********1 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 1*********1 тоот данснаас 7,851.7 /долоон мянга, найман зуун тавин нэг төгрөг, долоон мөнгө/ төгрөг гаргуулж, Т б ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА