| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0071/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\184 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2018\ШЦТ\184
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Хохирогч *******
Шүүгдэгч*******т нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******овгийн *******гийн *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002030146 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Төв аймгийн *******” ХХК-д уул уурхайн компанид хүнд машин механизмын операторчин ажилтай гэх, ам бүл 3, аав ээжийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суудаг, урьд:
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 сар, 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч*******т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 07-ны 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 2 дугаар төвийн эмэгтэйчүүдийн эмчийн үүдний өрөөнөөс иргэн *******гийн хөх саарал өнгийн гар цүнхтэй бэлэн 590,000 төгрөг, Самсунг нөүт-2 маркийн гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 770,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13 гудааг багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн 403 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан иргэн *******ын эзэмшлийн “Samsung S6 edge” маркийн гар утсыг “дуу сонсох гэсэн юм гар утсаа түр өгөөч хэмээн хуурч, залилан авч 290,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч*******т нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 2 дугаар төвийн эмэгтэйчүүдийн эмчийн үүдний сандал дээр орхисон байсан иргэн *******гийн хөх саарал өнгийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 770,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би эрүүл мэндийн 2 дугаар төв рүү эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх гэж очсон юм. ....үзүүлчхээд хэвтэх бичигээ авчхаад 5-10 минут болоод гараад ирсэн чинь үүдний сандал дээр гадуур хувцастайгаа үлдээсэн байсан миний цүнх байхгүй байсан. Тэгсэн чинь хамгаалагч ах гаднаас “энэ чиний цүнх мөн үү” гэсээр миний цүнхийг барьчихсан орж ирсэн юм. Тэгээд хэн цүнх өгүүлсэн гэж асуухад гадаа нэг залуу өгүүлсэн юм. Тэгээд гараад харахад улаан юүдэнтэй цамцтай залуу цаашаагаа гүйгээд явчихсан гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”Тэнд нэг эгчид энэ цүнхийг харж байгаарай гэж хэлж найдаж үлдээчхээд гарч ирээд асуутал камертай гээд би анзаарсангүй гэж хэлсэн. Тэгээд би камер шалгуулж үзээд байж байтал нэг архичин чиний цүнхийг оруулж ирж өглөө гээд хамгаалагч ах миний цүнхийг авчирч өгсөн. Хамгаалагч ах улаан юүдэнтэй хүнийг хөөгөөд гүйцсэнгүй гэж хэлсэн. Надад 3 утас байсан. Нэг утас нь миний биед хоёр утас нь цүнхэнд байсан. Би гэртээ бүүр орой очиж байж утас алга болсныг мэдсэн. Би орой фейсбук орох гэхэд хоёр утас хоёулаа байхгүй болсон байсан. Бэлэн 590,000 төгрөг хоёр утас алга болсон, ...770,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Камерт бичигдсэн бичлэгийг үзэхэд улаан юүдэнтэй цамцтай залуу эрүүл мэднийн төв рүү гаднаас гартаа юу ч бариагүй орж байгаа харагдаж байсан. Тэгээд тэр залуу 3 давхарт гараад буцаж буугаад 1 давхарт буланд байдаг эмэгтэйчүүдийн кабинет рүү явж байгаа харагдсан. Буцахдаа мөрөндөө нэг цүнх үүрээд гарч байгаа харагдсан юм. Би тэгээд тэр бичлэгэн дээр хадгалагдсан залуугийн төрхийг анзаарч харахад манай төвийн шүд болон доторт үзүүлэх гээд хэд хэдэн удаа ирж байсан залуу мөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нарийн бичгийн үүдэнд байдаг хяналтын камерыг шүүлгэж үзсэн юм. Тэгсэн тэр эмэгтэй цүнхийг урьд нь манай эрүүл мэндийн төвөөр ирж үзүүлж байсан эрэгтэй хүн аваад гарч байгаа бичлэг байсан. Би яагаад сайн мэдэж байна гэхээр тэр залуу урьд эрүүл мэндийн 2-р төв дээр ирэхдээ шүдний эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх гээд 2-3 удаа ирж байсан залуу мөн байсан. Тэр залуу гадуураа саарал өнгийн куртиктэй, куртикныхаа дотуур улаан юүдэнтэй цамцтай байсан. Тэгээд би нэн даруй даруй цагдаад очиж мэдэгд гэж хэлсэн. Тэр эмэгтэй надад “цүнхэн дотор мөнгө байгаа гэж хэлсэн юм. Их хэмжээний мөнгөний тоо хэлж байсан. Миний мэдэхийн 500 мянган төгрөг гэж хэлж байсан шиг байсан. Би тэгэхээр нь тэр жирэмсэн эмэгтэйд “чи яагаад их хэмжээний мөнгөтэй цүнхтэй үлдээгэд орхичихдог юм гэж асуухад тэр эмэгтэй би эмчээс хэвтэх бичиг авах гэж орсон юм. маргааш эмнэлэгт хэвтэх гээд эмнэлэгт хэвтэхээс өмнө юм хум цуглуулахаасаа өмнө эмчээс хэвтэх бичгээ авах гээд орж ирсэн юм. Тэгээд цүнхтэй мөнгө, виза карт, бичиг баримтаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байхад танихгүй дугаараас ******* залгаад “багшаа би эмнэлэг дээр биеэ үзүүлж яваад цүнхтэй бичиг баримт болон мөнгөө хулгайд алдчихлаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ангид байдаг *******ын ээж ******* нь манай ангийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажилладаг юм. Манай ангийн анги удирдсан багш *******, ******* нь цүнхтэй эд зүйл мөнгө хулгайд алдсан өдрөө утасдаж хэлсэн байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 48/,
“Капитал зууч” ХХК-ийн “Самсунг Нөт 2 маркийн гар утас, Сансунг маркийн товчлууртай гар утасын өнөөгийн үнэ цэнэ нь 180,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 69/,
*******гийн ХААН болон Капитрон банкны депозит дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 38, 41/,
*******гийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дэвтрийн хуулга /хавтаст хэргийн 39/,
Шүүгдэгч*******тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр эмнэлэг дотор байсан цүнхийг авч гараад буцаагаад өөр хүнээр оруулж өгсөн. Цагдаагийн газарт ажилладаг миний нэг найз намайг цагдаа дээр очиж уулзаарай гэж хэлсэн учраас очиж уулзсан. Тэгээд зөрчлийн хурлаар орсон. Би эмнэлэгт хэвтэж гарчхаад 2 дугаар төвийн эмчтэй уулзах гэж байгаад тэр цүнхийг авч гарсан. Хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар,
Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн 403 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан иргэн*******ын эзэмшлийн “Samsung S6 edge” маркийн гар утсыг “гар утсаа түр өгөөч” хэмээн хуурч, залилан авч 290,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:
*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 4 сартай жирэмсэн юм. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. ******* өрөөнд дахиад орж ирээд бид гуравтай юм ярьж байгаад надаас “ гар утсаа өгч байгаач, ганц тоглочихоод өгье” гэхээр нь би өгөөд бие засах өрөө ороод буцаад ирсэн чинь ******* миний гар утсыг аваад гараад явчихсан байсан. Би *******ын хэвтэж байсан *******тоот өрөөнд ороод нэг өвөө байхаар нь би *******ыг хаана байгаа вэ? гэж асуусан чинь нөгөө өвөө өнөөдөр өглөө эмнэлгээс гарсан гэж хэлсэн. Тэгээд би дотрын тасгийн сувилагчаас гуйгаад *******ын эмчилгээний хуудсыг нь үзээд овог, нэр, хаягийг нь авсан. Миний алдагдсан гар утсыг цагдаагаас олж буцааж өгсөн. Миний гар утсыг ******* гэдэг залуу ломбарданд барьцаанд тавьсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174-175/,
Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “Баян Идэр худалдааны төвийн байранд “Бишрэлт хүлэг” нэртэй ломбард ажилуулдаг юм. Тэгээд Манай Ломбарданд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр*******т гэх хүн Самсунг Эс 6 эджэ нэртэй гар утсыг 250,000 төгрөгөөр барьцаалсан байсан. Тухайн үед миний төрсөн эгч ******* тэр хүнээс гар утсыг нь барьцаалж авч гэрээ хийсэн юм байна лээ. ******* гэх хүн ирээд барьцаалсан гар утас дээрээ 15,000 төгрөг нэмж зээлээд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139/,
Иргэний нэхэмжлэгч *******ын “...2017 оны 12-р сарын 11-ний өдөр*******т гэдэг хүн Самсунг Эс. Эдж маркийн гар утас барьцаалан мөнгө авсан.*******т нь манай ломбардад 178,500 төгрөг төлсөн, 86.200 төгрөг төлөх дутуу, үүнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 179,180/
“Капитал зууч ХХК”-ийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан “...Samsung S6 edge маркийн гар утсын өнөөгийн үнэ цэнэ 290,000” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 144-145/,
Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 152/,
“Бишрэл хүлэг” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 153/,
Шүүгдэгч*******тын мөрдөн байцаалтад өгсөн: “...: Тухайн үед миний бие эмнэлэгт хэвтэж байсан. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарах гэхэд миний ээж нүүрс, хоол унд байхгүй гэж утсаар хэлсэн. Миний ээж бие муутай хүн байдаг. Тухайн үед хохирогчоос гар утсыг зах дээр ажилладаг найзаасаа мөнгө авах зорилгоор залгах гээд гуйж авсан. Тэр үед гар утсыг буцааж өгөөгүй цааш нь авч яваад ломбардад тавиад дараа нь утсыг буцааж авч өгсөн” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Цүнхэнд дотор байсан мөнгийг сайн шалгаагүй, цүнхэнд мөнгө байсан эсэх нь эргэлзээтэй, гар утсыг залилах субьектив санаа зорилго байхгүй байсан” гэж маргажээ.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний мэдэхийн 500 мянган төгрөг гэж хэлж байсан шиг байсан. Би тэгэхээр нь тэр жирэмсэн эмэгтэйд “чи яагаад их хэмжээний мөнгөтэй цүнхтэй үлдээгэд орхичихдог юм гэж асуухад тэр эмэгтэй би эмчээс хэвтэх бичиг авах гэж орсон юм. маргааш эмнэлэгт хэвтэх гээд эмнэлэгт хэвтэхээс өмнө юм хум цуглуулахаасаа өмнө эмчээс хэвтэх бичгээ авах гээд орж ирсэн юм. Тэгээд цүнхтэй мөнгө, виза карт, бичиг баримтаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45/, гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байхад танихгүй дугаараас ******* залгаад “багшаа би эмнэлэг дээр биеэ үзүүлж яваад цүнхтэй бичиг баримт болон мөнгөө хулгайд алдчихлаа гэж ярьж байсан. Тэгээд ******* маргааш нь хүүхдээ цэцэрлэгээс авах гэж ирэхдээ “ Багшаа манай нөхөр хөдөө ажилладаг юм. Би нөхрийн цалин буухаар хүүхдийн эцэг эхээс хураан авсан мөнгийг төлж барагдуулна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47/, гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ангид байдаг *******ын ээж ******* нь манай ангийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажилладаг юм. Манай ангийн анги удирдсан багш *******т ******* нь цүнхтэй эд зүйл мөнгө хулгайд алдсан өдрөө утасдаж хэлсэн байсан” / хавтаст хэргийн 48/ гэх мэдүүлэг, эцэг эхчүүдээс мөнгө хурааж байсан талаарх баримт, хохирогч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түр хэрэглээд өгье гэж бусдын эд хөрөнгийг хуурч аваад ломбардад тавьж цагдаагийн байгууллагад шалгагдах хугацаандаа гар утсыг 2 сарын дараа буцаан өгсөн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд*******тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуурч, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч*******ын “Самсунг Эс6 эдж” маркийн гар утсыг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн байна. Шүүгдэгч*******т уг утсыг барьцаалан “Бишрэлт Хүлэг” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 255.000 төгрөг авснаас 86.200 төгрөг, хохирогч *******д учирсан 770.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байна. Бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгчээс 856.200 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогч *******д “учруулсан хохирлыг 2018 оны 7-р сарын 4-ний өдөр нөхөн төлнө” гэх баримт ирүүлсэн боловч уг баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлд заасан “учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үндэслэлгүшй байх ба ямар орлогоор хэрхэн төлөх нь тодорхойгүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч *******т учирсан 86.200 төгрөгийг нөхөн төлөөгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч*******тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байх ба хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч*******т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, үйлдлийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 17.3-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг тогтоов.
Шүүгдэгч*******т нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн, хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД