| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01043/И |
| Дугаар | 314/ШШ2025/00857 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00857
| 2025 11 18 | 314/ШШ2025/00857 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Капитрон банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***аймгийн ***сумын *** дүгээр багийн ***дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ***овгийн ***холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 7,842,242 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХК-ийн хууль эрх зүйн газрын захирал Х.Идэрбулган шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...*** нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр № МN550030003095014111 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 9,339,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. **** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 02 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөлгүй санаатайгаар зайлсхийсээр байна.
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МN910030003095026558 тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ”-г 2025 оны 09 дугаар сарын 29-ний өдрөөр банкны санаачлагаар тасалбар болгон хариуцагчаас үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 6,940,317 төгрөг, зээлийн хүүнд 876,558 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,368 төгрөг буюу нийт 7,842,242. төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...Капитрон банкны нэхэмжилсэн 7,842,242 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 6 хувааж сар болгон 1,310,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан тайлбартай танилцаад, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 1,310,000 төгрөгөөр төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХК нь хариуцагч ****ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,842,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэгч “Капитрон банк” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,842,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд тэнцүү хувааж сар бүр 1,310,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,842,242 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,426 төгрөгийн тавин хувь болох 70,213 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 70,213 төгрөгийг, хариуцагч ****оос 70,213 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ