| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0162/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\185 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2018\ШЦТ\185
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******, *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718001370077 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******овогт ******* *******, /Регистрийн дугаар:*******/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Япон амт” нарийн боовны цех дотор хувийн маргааны улмаас иргэн *******ыг гутлаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Япон амт” нарийн боовны цех дотор хувийн маргааны улмаас иргэн *******ыг гутлаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч*******ын “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед Дархан сумын 14 дүгээр баг “Япон амт” нарийн боовны цех ажил дээрээ цэвэрлэгээ хийгээд *******, *******гийн дүү охин, ******* бид 4 байж байхад ******* гаднаас орж ирээд гар утсаа яагаад авахгүй байгаа юм бэ? Хүнээс авч өгсөн мөнгийг яагаад төлөхгүй байгаа юм, нөгөө хүн нь надаас нэхээд байна гэх мэтээр надруу хашгирч хэрүүл маргаан хийж байснаа гарт тааралдсан бүх зүйлийг над руу авч шидээд хувцсаа тайлаад одоо чамайг ална гээд дайраад байхаар нь хоёр гарнаас нь барьж байгаад түлхээд гарсан чинь манай нэг ажилтны тайлаад тавьсан гутлыг аваад миний толгой руу цохиод толгойг минь хагалсан.” гэх мэдүүлэг/ хавтаст хэрэг 8-9/,
Гэрч Н.*******ийн “... *******, ******* эгч хоёрын хэрүүл, маргаан улам ширүүсч ******* эгч ******* луу аяга, нарийн боов шардаг лист төмөр авч шидээд байхаар нь би гаргах гээддийлээгүй бөгөөд тэнд байсан гутлаар *******ын толгой руу цохиод толгойг нь хагалаад цус гараад байхаар нь цагдаа дуудахад ******* эгч яваад өгсөн” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 12-13/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* эгч босож ирэхдээ тэнд тайлаад тавьчихсан байсан эмэгтэй хүний гутлаар нөгөө ахын толгой руу цохиход толгойноос нь цус гарахаар нь *******ийг татаж гараад машины хажууд зогсож байхад нөгөө ах араас гарч ирээд хараалын үг хэлээд цусаа *******ийн хувцсанд арчаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 410 дугаартай “...Ж.*******ын биед тархи доргилт, духны шарх тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17/,
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гутлаар цохьсон нь үнэн, өр төлбөрөөс болж хэрүүл гарсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч******* нь мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэл, хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД