| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01081/И |
| Дугаар | 314/ШШ2025/00838 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 314/ШШ2025/00838
| 2025 11 12 | 314/ШШ2025/00838 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхарт 712 тоотод байрлах “Омни капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***аймгийн ***сумын *** дугаар багийн*** дүгээр байрны *** тоотод оршин суух, **овгийн ****холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 446,355 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нэхэмжлэгч “Омни калитал ББСБ” ХХК нь *** овогтой *** 2025-01-30-ны өдөр 2021-05437 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2025 оны 1 сарын 30-ний өдөр 315,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z2000891408 тоот зээлийг ХААН банк дахь ***тоот дансанд зээлдэгч **** нь шилжүүлэн авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-09-09-ний өдрийн байдлаар:
1. z2000891408 тоот зээл 2025 оны 3 сарын 1-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 315,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 222 хоногийн хүү 128,205 төгрөг + шимтгэл 3,150 төгрөг, нийт 446,355 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие “Омни капиталаас 343,847 төгрөгийн зээл авч хугацаа хэтрүүлсэн. Үүнийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд бүрэн барагдуулж дуусгана.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК нь хариуцагч ****ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 446,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК -ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 446,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 446,355 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,040.65 төгрөгийн тавин хувь болох 7,020.3 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 7,020.3 төгрөгийг, хариуцагч ****аас 7,020.3 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ