Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 314/ШШ2025/00824

 

 

 

 

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 314/ШШ2025/00824

Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

           Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамжний 31/1 байрны Эн Эм товер оффисын 17 давхарт  байрлах “Таван богд финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ***аймгийн ***сумын ***дугаар багийн ****тоотод оршин суух, ***овгийн ***холбогдох,

          “Зээлийн гэрээний үүрэгт 3,348,582.75 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга ****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлдэгч  нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-98434 дугаартай зээл 55 хоног, 93001-99604 дугаартай зээл 288 хоног, 93020-4476 дугаартай зээл 0 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.

         “Таван Богд Финанс ББСБ”ХХК-ийн зүгээс зээлдэгч г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан боловч  нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 2,654,779.16 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 625,345.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 30,957.73 төгрөг, нотариатын зардалд 37,500 төгрөг, бүгд 3,348,582.75 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа “ ...“Таван богд финанс ББСБ” ХХК-аас зээл авсан нь үнэн. Санхүүгийн асуудлаас болж төлөлт удааширч  хугацаа хэтэрсэн. Одоо 2025 оны 11 дүгээр сарын 25-наас эхлэн нэхэмжлэлийн мөнгөн дүн 3,348,582.75 төгрөгийг сард 837,145.68 төгрөгөөр төлөх нөхцөлтэй 4 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна.” гэжээ. 

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцсан бөгөөд хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,348,582.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  нь нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,348,582.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд сар бүр 837,145.68 төгрөгөөр төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

           Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,348,582.75 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,527 төгрөгийн тавин хувь болох 34,263.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 34,263.5 төгрөгийг, хариуцагч гаас 34,263.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                            ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ