| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01039/И |
| Дугаар | 314/ШШ2025/00781 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 314/ШШ2025/00781
| 2025 11 03 | 314/ШШ2025/00781 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 15 давхарт байрлах “М банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***аймгийн ****сумын *** дүгээр багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух,***овгийн ***холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 4,811,216.15 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...6000137424 тоот зээлийн гэрээг 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. 6000137424 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,570,350.46 төгрөг, хүүнд 890,034.10 төгрөг, нийт 2,460,384.56 төгрөг төлсөн. 6000137424 тоот цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Дээрхи зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч ****аас 6000137424 тоот гэрээний үүрэгт 4,794,216.15 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 4,811,216.15 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...М банкнаас 4,811,216 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага ирсэн. 4,811,216 төгрөгийг бүрэн төлөхөө илэрхийлж байна. 5 сарын хугацаанд сар болгоны 8-нд 962,400 төгрөгөөр 5 удаа тасдаж бүрэн төлж барагдуулна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар хариу тайлбартаа тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М банк” ХК нь хариуцагч ****ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,811,216.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэгч “М банк” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,811,216.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 5 сарын хугацаанд сар болгоны 8-ны өдөр 962,400 төгрөгөөр тэнцүү хувааж төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,811,216.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,929 төгрөгийн тавин хувь болох 45,964.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 45,964.5 төгрөгийг, хариуцагч ****аас 45,964.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ