| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2016/0080/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 187
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг
Хохирогч Н.Болд-Эрдэнэ,
Гэрч Б.Төрмөнх, Э.Мөнхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,
Шүүгдэгч А.Батзаяа нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аръяагийн Батзаяад холбогдох эрүүгийн 18180026900177 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1983 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Шарын гол сум 1 дүгээр баг Хайрхан 2 давхар, 24 байр 4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөтчин овгийн Аръяагийн Батзаяа, /регистрийн дугаар: УХ83050215/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Батзаяа нь Дархан-Уул аймаг Шарын гол сум, Хайрхан багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Н.Болд-Эрдэнэтэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Батхуяг нь согтуурсан үедээ 2018 оны 1 сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 2 дугаар гудамж 142 тоот хашаанд Э.Дөлгөөнбаярын зүүн далны дээд хэсэгт хутгалж, цээжний зүүн талд нэвтэрсэн шарх, цээжний хөндий цусан хураа, зүүн уушигны дээд дэлбэнгийн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Н.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би архи уугаад сууж байгаад Батзаяад хандан чи урьд нь надад их муухай зан гаргаж байсан даа гэж хэлсэн чинь уурлаад босч ирээд бид 2 барьцалдаад миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиход би арагшаа унаад толгойн дагз хэсгээрээ бетонон цемент мөргөөд унасан. Тэгээд эргээд босч ирээд сууж байхад баруун шанаа руу хөлөөрөө 1 удаа өшиглөөд газар унах үед Монхоо ирж салгаад бүгдээрээ гэр рүүгээ явцгаасан юм. гэх мэдүүлэг/ хавтаст хэрэг 16-17/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...”
Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 04 сарын 02-ны өдөр 12 цагийн орчим Батзаяа, Болд-Эрдэнэ, Мөнхтулга, Төрмөнх нарын хамт Шарын гол сумын Хайрхан баг 28-р байрны гадаа уулзаад архи уухаар ярилцаад дэлгүүрээс 3 шил 0.75 литр Цагаан нэртэй архи аваад Наадмын талбайн дотор талд орж суугаад нөгөө архиа хувааж ууцгаасан юм. тэнд бараг 2-3 цаг болсон байх сүүлийн шилтэй архиа хуваагаад ууж байхад Болд-Эрдэнэ ах согтчихоод Батзаяа ахад хандаж бараг 10 жилийн өмнө болсон зүйлийн талаар яриад байсан Хонгорын алтан дээр намайг бүлэглэж зодсон биздээ гээд Батзаяа ах руу дайраад байсан Батзаяа ах юу яриад байгаа юм бэ гээд гайхаад байсан чинь Болд-Эрдэнэ ах учиргүй дайраад Батзаяа ахийг хэд хэдэн удаа нүүр шилэн хүзүү рүү нь цохиод байсан тэгээд бид нар салгаад байсан чинь сүүлдээ Болд-Эрдэнэ ах улам агсараад Батзаяа ахийг өшиглөх гэсэн чинь Батзаяа ах гараараа хаагаад шууд босож ирээд Болд-Эрдэнэ ахийг чи арай давраад байгаа юм биш үү гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа цохисон чинь Болд-Эрдэнэ ах арагшаа саваад унасан. гэх мэдүүлэг/ хавтаст хэрэг 19/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...”
Гэрч Б.Төрмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Батзаяа ах Болд-Эрдэнийн нүүр шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Болд-Эрдэнэ Батзаяад цохиулсаны улмаас хойшоо цементэн дээр толгойгоороо саваад унасан юм. гэх мэдүүлэг / хавтаст хэрэг 21/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...”
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №407 тоот “...Н.Болд-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун духны хэсгийн няцрал, тархины аалзан бүрхүүл дор цус харвалттай хавсаргасан тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйхан дахь зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/ хавтаст хэрэг 26/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15/,
Шүүгдэгч А.Батзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн “...” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд А.Батзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Батзаяа нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, А.Батзаяагийн хувийн байдал, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”, учирсан хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД