Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 314/ШШ2025/00768

 

 

 

 

2025            10            29  

                           314/ШШ2025/00768

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Ренчинпэлэнгийн гудамж, Хууль зүйн үйлчилгээний төвийн байрт байрлах, “Голомт банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****аймгийн ***сумын ***дугаар багийн ****хороолол ***дүгээр байрны *** тоотод оршин суух ***овгийн ****холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 12,224,171.98 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч ***овогтой **** /РД: ЙД95020310/ 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Голомт банктай ЗГ/6005125172 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,650,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүү 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан. ЗГ/6005125172 тоот зээлд нэмэлт өөрчлөлт оруулж 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 4,500,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 6,740,000  төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5,290,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус авсан болно.

 

Хариуцагч Д.**** нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул үндсэн зээл 11,283,633.43 төгрөг, үндсэн хүү 922,938.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,600.05 төгрөг, нийт 12,224,171.98 төгрөгийг  гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.**** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие “Голомт банк” ХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага  12,224,171.98 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Эхний 3 сар 300,000 төгрөгийг сар бүрийн 28-нд төлнө. Үлдэгдэл 11,324,171.98 төгрөгийг 2026 оны 2-р сараас 2026 оны 04 дүгээр сарын 28-ны дотор тэнцүү хувааж төлнө. Төлж эхлэх хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 28-нд.” гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Хариуцагч Д.****ын анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 12,224,171.98 төгрөгийг эхний 3 сард 300,000 төгрөгөөр, үлдэгдэл 11,324,171.98 төгрөгийг үлдсэн хугацаанд тэнцүү хувааж төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Төлж эхлэх хугацаа 2025.11.28.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Д.****од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,224,171.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.**** нь нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 12,224,171.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд сар бүрийн 28-нд  тус бүр 300,000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс  2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 11,324,171.98 төгрөгийг тэнцүү хувааж төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.****од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,224,171.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,777 төгрөгийн тавин хувь болох 105,388.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 105,388.5 төгрөгийг, хариуцагч Д.****оос 105,388.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ