Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 308/ШШ2026/00013

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 308/ШШ2026/00013

Дорноговь аймаг

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дугаар хороо, т тын талбай, ** тауэр барилгын ** давхар 1*** тоотод оршин байрлах, “Х ф ББСБ” ХХК,

Хариуцагч: Д аймаг, А сум, * дүгээр баг, Ч, * байрны * тоотод оршин суух, Б овогт Тн О,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 265,095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х ф ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3849 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагчтай холбогдож зээлийн төлбөрийг төлөх талаар мэдэгдэх гэхэд утас нь холбогдох боломжгүй байдаг. Утас руу залгаж ярихаар ажилтай байна эргээд залгая гэж хэлсээр өдийг хүрсэн байна. Иймд Т.Оээс зээлийн төлбөр 265,095 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Т.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 265,095 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

“Х ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 265,095 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Х ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 265,095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,602.85 төгрөгөөс 4,301.425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,301.425 төгрөгийг, 4,301.425 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АРИУНЗУЛ