Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 308/ШШ2026/00016

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 308/ШШ2026/00016

Дорноговь аймаг

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, Х-У дүүрэг, ** дугаар хороо, Сн ол /17***/, М г гудамж, **/* байр, Э Э тр оффис, ** давхарт оршин байрлах, “Т б ф ББСБ” ХХК,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, З, *-р **-н айлын ** тоотод оршин суух, Б овогт Цийн Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,919,478.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Тб ф ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...талуудын хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 442624 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. 93001-122347 дугаартай дэд зээлийн гэрээний дагуу 3,990,408.38 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 836,272.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,297.69 төгрөг, нотариатын зардал 31,500 төгрөг нийт 4,919,478.35 төгрөгийг Ц.Эоос гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ц.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 4,919,478.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

“Тб ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Эод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,919,478.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Тб ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Эод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,919,478.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,662 төгрөгөөс 46,831 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,831 төгрөгийг, 46,831 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АРИУНЗУЛ