| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0182/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\193 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2018\ШЦТ\193
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт*******н *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818002110203 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Жи Си Ар” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******овгийн*******н ******* /*******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын вокзалаар үйлчлүүлж байсан иргэн*******ийн гээгдүүлсэн “Samsung J-7” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас 500,000 /таван зуу/ мянган төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын вокзалаар үйлчлүүлж байсан иргэн*******ийн “Samsung J-7” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшин 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...АТМ-с мөнгө аваад сандал дээр нь сууж байгаад охин руугаа залгаад “ээж нь билетээ авчихсан шүү гээд хэлэх гээд утсаа шалгатал алга болсон байсан. Би суйлуулсан болон гээсэн болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ээжээс салаад явж байгаад вагондоо суусан эсэхийг нь лавлахаар залгахад холбогдох боломжгүй байхаар нь анзаараагүй. Тэгээд гадуур ажилтай явж байтал манай ах над руу залгаад “ ээж утсаа хаячихсан байна. Чи хүрээд ирээрэй гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,
Хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Самсунг Жи-7 маркийн гар утсын өнөөгийн үнэ цэнэ 500,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27/,
Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гээгдэл эд хөрөнгийг авахад хуулийн хариуцлага хүлээлгэдэг гэж мэдээгүй, гэхдээ бусдын эд хөрөнгийг олсон бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстойг мэднэ, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь гар утсыг хохирогчид буцаан өгсөн, төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд алдагдсан гар утсыг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******овгийн*******н *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******аас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******овгийн*******н *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД