| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0179/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\195 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2018\ШЦТ\195
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002750183 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбарын ******* оюутан, ам бүл 3, ээж дүүгийн хамт Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,******* овгийн *******ын ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эс Би Энд бааран дотор*******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Эс Би Энд” бааранд*******ыг эрүүн тус газар нь цохиж тархи доргилт, дээд үүдэн 2 шүдний мултрал, буйлны зөөлөн эдийн няцрал, доод уруулын нэвтэрсэн шарх, хамрын таславчийн мурийлт, зүүн өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 04-р сарын 05-ны өдөр манай ангийн эрчүүд уулзахаар болсон юм. Тэгээд ангийнхаа хүүхдийн ажлын газрын караокед суухаар болсон. ******* биднийг ирснээс хойш 1 цагийн дараа ирсэн. ******* бааранд орж ирэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Тэгээд баар хаахаас 1 цагийн өмнө ******* согтсон байсан. Бид нар *******гийн найз охины талаар хэсэг ярьсан. Тэгсэн ******* уйлсан. Тэгээд би болон манай эрчүүд “уур амьсгал эвдээд байна, уйлахаа болио” гэж *******д хэлсэн. Гэтэл ******* *******тэй муудалцсан. Тэгээд би *******, ******* хоёрыг салгах гээд хойноос нь татсан. Тэгтэл ******* эргэж хараад намайг цохисон. Миний нэг шүд газар унасан, 2 шүд хөдөлсөн байсан. Нэг шүд одоог хүртэл өвчтэй, бэхэлгээ хийлгүүлсэн, эмч “цаашид унах магадлал өндөр, 6 сарын дараа хир бэхэжсэнээс хамаарч имплант шүд хийх эсэхийг шийдвэрлэнэ” гэж хэлсэн, Одоо гомдол санал гэх зүйл байхгүй, гол нь шүдээ эмчлүүлж авмаар байна. Нийт 555,600 төгрөг авсан. Цаашид би имплант шүд хийлгүүлнэ, сорив арилгуулна. Нэг шүд имплант хийлгэхэд 1200-1300 доллар гэж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч *******гийн “... намайг хаалганы тэнд зогсож байхад ******* миний урд 3 метрийн орчим зайд унасан. Унаад босч ирээд нэг сандал дээр суухаар нь яасан гэж асуухад шүд уначихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/,
Гэрч *******ын “...******* *******г болиулах гээд араас нь татсан чинь ******* эргэж хараад хавсраад унагаасан. *******ын амнаас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “...Э.*******ын биед тархи доргилт, дээд үүдэн 2 шүдний мултрал, буйлны зөөлөн эдийн няцрал, доод уруулын нэвтэрсэн шарх, хамрын таславчийн мурийлт, зүүн өвдөгний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 418 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43/,
“Эс Би Энд” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 04-р сарын 05-ны өдөр оройн 21 цагийн үед манай ангийн эрчүүд цуглаж байна гэж хэлсэн. Тухайн үед би кино үзэж байсан учраас араас чинь очно гэсэн хариу өгсөн. Намайг очиход манайхан хэдэн пиво ширээн дээр тавьсан сууж байсан. Би найз охиноосоо салаад удаагүй байгаа юм. Тэгээд тухайн үед манай ангийн эрчүүд манай найз охины талаар хэсэг ярьсан. Миний сэтгэл санаа тийм байсан болохоор согтолтод нөлөөлсөн байх. Би сэтгэлээр унаад бага зэрэг уйлсан. Тэгсэн манайхан надад “одоо битгий уйлаад орчин эвдээд бай” гэсэн шаардлага тавьсан. Гэтэл ******* гээд манай ангийн залуу намайг элдвээр хэлээд бид хоёр муудалцаж, барилцаж авсан. Тэгээд ******* салгах гэж байхад *******ыг цохисон. Тухайн үед согтуу байсан учраас сайн санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэл, хохирол төлбөрт 555,600 төгрөг төлсөн байх ба хохирогч******* нь “имплант шүд хийлгэнэ, эрүүний соривоо арилгуулна” гэж байх тул цаашид эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шүүгдэгчийг зуны дадлага хийх, дамжаа ахин суралцах боломжгүй байдалд хүргэж болохоор байх тул дээрх хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД