Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00268

 

                                                                     Г.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06267 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Г.Нямсүрэн

Хариуцагч : Д.Отгонбаяр

Хариуцагч : Б.Батжаргал

Нэхэмжлэлийн шаардлага : 10.000.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Ганцэцэгийнгаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, хариуцагч Д.Отгонбаярын төлөөлөгч А.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 1-р байр мансардны 9 тоот 3 өрөө орон 40 сая төгрөгөөр худалдсан, 30.253.600 төгрөгийг Д.Отгонбаяр төлсөн. Үлдэгдэл 10 сая төгрөгийг гэрчилгээ гарах хүртэл хугацаагаар хойшлуулж, бид үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулжхүү, алданги тооцхоор тохирсон болов өнөөдрийг хүртэл мөнгө төлөгдөөгүй. 10 сая төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан баримт нь зээлийн гэрээ юм. Орон сууцны гэрчилгээ 2015 онд гарсан мөнгө төлөгдөхгүй байна. Иймд хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ. /хх 1/

Хариуцагч Д.Отгонбаяр /эм/ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй /хх 24/ гэжээ. Шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа /хх 91/: Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Батжаргал /эр/ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй /хх 23/ гэжээ. Шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа /хх 91/. Бид хоёр гэр бүл салсан. Орон сууц нэхээд байгаа юм уу, 10 сая төгрөг нэхээд байгаа юм уу ойлгохгүй байна. Хэрэв орон сууц ярьж байгаа бол Д.Отгонбаяртай хэлэлцэж байгаа үүргээс өөрийн нэрийг салгамаар байна. Г.Нямсүрэнтэй над ямар нэг мөнгөний асуудал байхгүй. 2012 онд акт гарсан гэжээ

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06267 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.Батжаргал, Д.Отгонбаяр нараас 9.746.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нямсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 253.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 10.000 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Батжаргал, Д.Отгонбаяр нараас нийт 170.892 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Орон сууцыг 18.000 ам.доллаар худалдан авахаар байгуулсан ба 2015.7.01-ний ханшаар 1150 төгрөгөөр бодож нийт 20.700.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээнд тусгасан. Харин Б.Батжаргал нь Г.Нямсүрэнтэй ямар ч орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2014.7.28-ны өдөр Их Ордон ХХК-тай Б.Батжаргал нарын хооронд байгуулагдсан Орон сууцны байр захиалгаар барих,   худалдах  худалдан   авах  тухай   гэрээг үндэслэн олгосон. Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэлийг нотариатаар гэрчлүүлэн улсынбүртгэлд буртгүүлнэ. Хэрэв бүртгүүлээгүй, нотариатаар гэрээг гэрчлүүлээгүй бол Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу  хүчин төгөлдөр бус байна. Гэтэл Б.Батжаргал нь Их Ордон ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атал ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Үүнээс гадна юуг үндэслэн уг орон сууцыг 40 сая төгрегөөр худалдан авахаар тохиролцсон гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрээр дүгнээд байгаагаар худалдагч тал Г.Нямсүрэн нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг Б.Батжаргалд хэзээ ч шилжүүлэн өгч байгаагүй ба 2014 онд Б.Батжаргал нь Их Ордон ХХК-тай нийлж хөөцөлдөж байж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Уг үл хөдлөх хөрөнгийн гэрчипгээг авахад Г.Нямсүрэнгийн ямар ч оролцоо байгаагүй. Үүнээс гадна худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэн өгөх ёстой. Гэтэл уг орон сууц биет байдлын асар их доголдолтойгоос үүдэн улсын бүртгэлийн гэрчилгээ гаралгүй 7 жилийн нүүрийг үзсэн. Уг мансардны барилгыг улсын комисс хүлээж аваагүй, техникийн дүгнэлт л хийсэн байдаг. Одоо уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хуулийн дагуу олгогдоогүй учир хүчингүй болгох асуудал яригдаж байна. Уг орон сууц нь халуун ус, дулаан, тог байхгүй удсан, дээврээс байнга ус гоождог, орон сууц барих стандартад нийцээгүй хавтан дээр нимгэн төмөр давхарлаж хийсэн. Нимгэн төмөр нь салхинд хийсээд унадаг учир хүн амьдрах ямар ч боломжп/й байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх бас үндэслэлгүй дүгнэсэн. Сууц өмчлөгч сууцныхаа зориулалт, телөвлөлтийг өөрчлөх зорилгоор орчны газарт барилга барих  асуудлыг бүх гишүүдийн хуралаар шийдвэрлэнэ, бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн теслийг бичгээр мэдэгдэнэ, бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно." гэж заасаар байтал энэ асуудлаар бүх гишүүдийн хурал зарлаж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Зөвшөөрөлгүй мансард барьсан, мансардны барилга чанарын шаардлага хангахгүй, улсын комисс хүлээж авахгүй боломжгүй болсон тухайн үед бүх л сонин, зурагт, интернэтээр бичигдэж байсан. Хариуцагч талаас үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүх хуралдаан дээр харуулсан боловч шүүгч аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэхь хэсэгт "...шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, щүүгч захирамж гаргана" гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт байсаар байтал түүнийг авалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч гомдолд ирүүлэн хариу тайлбартаа: Хоёр шатны шүүх Г.Нямсүрэн надад Иргэний хуулийн 243.1-т зааснаар 9.746.400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийн бодитоор тогтоож шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

     ХЯНАВАЛ :

Г.Нямсүрэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Д.Отгонбаяр, Б.Батжаргал нараас 10 сая төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...Баянзүрх дүүргийн  15 дугаар хороолол, 1-р  байр мансардны 9 тоот  3 өрөө орон сууцыг 40 сая төгрөгөөр худалдсан, 30.253.600 төгрөгийг Д.Отгонбаяр төлсөн. Үлдэгдэл 10 сая төгрөгийг гэрчилгээ гарах хүртэл хугацаагаар хойшлуулахаар тохирсон бөгөөд үлдэгдэл төлбөрийг баталгаажуулж 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан... орон сууцны гэрчилгээ 2015 онд гарсан ч хариуцагч нар мөнгө төлөөгүй учир орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл мөнгийг шаардсан...”   гэжээ.

Анхан шатны шүүх  хариуцагч нараас 9.746.400 төгрөг гаргуулан Г.Нямсүрэнд олгож, нэхэмжлэлээс 253.600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх  хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч зохигчид 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эвлэрсэн байх бөгөөд уг гэрээг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хяналтын шатны шүүхэд зохигчид гаргажээ.

2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд “Нэг талаас Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 17 тоот хаягт оршин суух, Харчу овогт Гэндэнгийн Нямсүрэнгийн /РД: ХП60060572/ /цаашид “нэхэмжлэгч” гэх/, Нөгөө талаас Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр байрны Мансардны 9 тоот хаягт оршин суух, Цогт тайж овогт Довдонгийн Отгонбаяр /РД:ГЮ71052901/, Монгол овогт Баянцогтын Батжаргал /РД:ХН68021071/ /цаашид “хариуцагч” гэх/, хамтад нь “талууд” гэх нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож БЗД, 4-р хороо, 15-р хороолол, 1 дүгээр байрны Мансардны 9 тоот 61,04 м.кв талбай бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн асуудлаар дараах нөхцөлөөр эвлэрэн энэхүү гэрээг байгуулав.

  1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөс татгалзсан болно.
  2. Хариуцагч нь нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа хүлээн зөвшөөрсөн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн болно.

А. 6.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн /гарын үсэг/

Б. 6.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан /гарын үсэг/

3. Талууд гэрээг гурван хувь үйлдэн гарын үсэг зурж, гэрээний 2 дахь хэсэгт заасан мөнгийг хүлээн авснаар гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд дээр дурдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн асуудлаар талууд хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан гомдлоосоо татгалзан, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, бусад хууль хяналтын байгууллага, бусад байгууллагад гомдол, өргөдөл гаргах эрхгүй болно.” гэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

 Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасан тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх   хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06267 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,  “...Б.Батжаргал, Д.Отгонбаяр нар нь Г.Нямсүрэнд 6 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн, Г.Нямсүрэн 6 сая төгрөгийг хүлээн авсан, үлдэх 4 сая төгрөгийг хариуцагч нараас шаардахаас нэхэмжлэгч  татгалзаж ” талууд  эвлэрсэнийг баталж, Б.Батжаргал, Д.Отгонбаяр нарт холбогдох Г.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Д.Отгонбаяр хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 171.000 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ